Оросын шинэ од Алина Загитова
- 2018-02-14
- Спорт
- 4

Өвлийн олимпын хамгийн олон үзэгчтэй төрөл бол уран гулгалтын спорт билээ. Энэ жилийн наадамд Канадын шигшээ баг түрүүлсэн ба ОХУ, АНУ-ын баг тамирчид удаалжээ. Найман ангилалд аварга шалгаруулдаг уран гулгалтын төрөлд ОХУ-ын шигшээ баг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, бүжиг, спортын бүжгийн төрөлд медаль хүртжээ. Пёнчаны олимпын эхний өдөр эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн төрөлд өрсөлдсөн Евгения Медведева дэлхийн амжилтыг эвдэж, багтаа 10 оноо авчирсан юм. Харин өчигдөр болсон эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн төрөлд Михаил Коляда мөнгө, эмэгтэйчүүдийн ангилалд Алина Загитова алтан медаль хүртжээ. Алина Загитова үзүүлбэрээ алдаагүй гүйцэтгэсэн бөгөөд шүүгчдээс 158.8 оноо авчээ. Түүний өрсөлдөгч АНУ-ын тамирчин Мирай Нагасу 137.5 оноогоор мөнгө, Канадын Габриэль Дэйлман 137.1 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ. Дэлхийн аварга, 16 настай Алина алтан медалийн эзэн болсноор Оросын шигшээ баг уран гулгалтын төрөлд хоёрдугаар байр эзэлсэн юм. Тэрбээр Пёнчаны олимпод оролцож буй хамгийн залуу тамирчдын нэг юм байна.


Х.ЗАЯА

Сэтгэгдэл (4)
Altan medali (66.181.179.111)
altan medali avaaguiee zugeer bagiin togloltond 10 onoo awsan odoo xarin 21 nd awax magadlal undur
(202.179.31.99)
Оросуудыг даравч дардайна, булавч бултайна. Аугаа ард түмэн. Сирид онгоцоо сөнөөлгөсөн баатар Иван сумаа дуустал байлдаад өөрийгөө дайсануудтайгаа хамт гранатаар дэлбэлж, энэ жижигхэн Орос охин баруунхан хавчин гадуурхах гэж оролдож буй Орос эх орныхоо нэрийг спортын тавцанд мандуулж Оросууд ялж байгаа мэдээ л бичигдэх юм. гайхалтай ард түмэн
(202.179.30.194)
уран гулгалтын ундарага үнэхээр байна байна
45 (202.179.31.99)
Орос бол агуу