Мартен Фуркаде шинэ амжилт тогтоолоо
- 2018-02-14
- Спорт
- 0

Пёнчаны XXIII наадмын биатлоны цуваа гараанд уралдсан Францын шигшээ багийн тамирчин Мартен Фуркаде олимпын түрүүг гурав дахиа хүртлээ. Энэ төрөлд өрсөлдсөн Шведийн тамирчин Себастьян Самуэльссон хоёрдугаар байр эзэлсэн бол Германы тамирчин Бенедикт Долль гуравдугаар байрт оржээ. Дэлхийн цомын зургаан удаагийн эзэн, энэ улирлын аварга М.Фуркаде дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр дэлхийн аваргын алтан медалийг 11 удаа хүртэж байсан юм. Харин С.Самуэльссон, Б.Долль нарын хувьд олимпоос анх удаа медаль хүртэж байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)