Криштиану Роналду-“Аваргуудын лигийн хаан”

-Шинэ “хаан”-ы гайхамшигтай статистик-

Европын холбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд энэ жил “Реал”-ын Криштиану Роналду үнэхээр гайхамшигтай тоглолтыг үзүүлж, тэмцээн дөнгөж талдаа орж байхад (Лигт түрүүлэхийн тулд 13 тоглолт хийх шаардлагатай) аль хэдийнэ 11 гоол оруулаад байна. Энэ гайхалтай амжилт болон урьдны жилүүдийн тогтвортой үзүүлэлтүүд нь түүнийг тэмцээний “хаан” гэж хүндлэгдэх хэмжээнд очсон болохыг дараах гахалтай статистикаар харуулж байна.   

-Криштиану Роналду “Аваргуудын лиг”-ийн сүүлийн таван тоглолтод есөн гоол оруулжээ

-Нэг багийн төлөө тоглон 100 гоол оруулсан анхны тоглогч болов (одоо 101 гоолтой болсон)

-“Реал”-ын төлөө оруулсан бүх гоолынхоо 14 хувийг торгуулийн цохилтоос оруулжээ. 101-ээс 14-ийг...

-Сүүлийн долоон улиралд дараалан дор хаяж 10 гоол оруулж байна. Хоёроос илүү улиралд 10-ээс дээш гоол оруулсан тоглогч түүнээс өөр байхгүй.

-“Аваргуудын лиг” тоглож үзсэн 137 багийн 118-ынхаас нь илүү гоолыг тэрбээр ганцаараа оруулжээ. Роналдугаас “муу” 118-ын дунд “Монако”, “Шахтер” байгаа гээд бод...

-“Аваргуудын лиг”-ийн шилдэг довтлогчид

Криштиану Роналду 116 гоол

Лионель Месси 97

Рауль 71

Рууд ван Нистелрой 56

Карим Бензема 53

Криштиану Роналду-“Аваргуудын лигийн хаан”

-Тэрээр энэ жил улирлын эхний долоон тоглолтдоо бүгдэд нь гоолдсон анхны тоглогч болсон.

АПОЭЛ-д 2

“Борусси Д”-д 2

“Тоттенхэм”-д 1

“Тоттенхэм”-д 1

АПОЭЛ-д 1

“Борусси Д”-д 1

ПСЖ-д 2

-Бүх гоолынхоо бараг талыг нь хамгийн чухал үед буюу плей оффт оруулдаг. 101-ээс 46-г нь...

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)