АНУ-ын төсвийн алдагдал 984 тэрбум ам.долларт хүрчээ

Конгресст өргөн барьсан төвийн төсөлд ирэх жилийн төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 хувьтай тэнцэх 984 тэрбум ам.долларын алдагдлыг тусгасан байна. Төслийг дагалдсан бичигт төсвийн алдагдлыг багасгах арга хэмжээг 2019 оны турш Засгийн газрын шинэчлэлтэй холбогдуулан хийнэ гэж тодотгожээ. Төсвийн хэмнэлтийг гадаадын засгийн газруудыг санхүүжүүлэлтийг багасгах, нийгмийн хангамжийн албаны зохион байгуулалтыг шинэчлэх замаар хэмнэлт гаргах ажээ. Төсвийн эхний шатанд алдагдал нэмэгдэнэ. Учир нь, дэд бүтэц ба батлан хамгаалахад хөрөнгө оруулалт нэмэгдэх аж. Төсвийн төсөлд тусгаснаар 2020 оноос эхлээд төсвийн алдагдал буурах учиртай юм байна. Тухайлбал, 2021 онд 916 тэрбум ам.доллар хүртэл (ДНБ-ий 3.9 хувь), 2022 онд 852 тэрбум ам.доллар хүртэл (ДНБ- ний 3.5 хувь) багасах ажээ. 2020 оны дараа төсвийн алдагдлыг Obamacare гэх эмнэлгийн даатгалын системийн зарим хэсгийг болиулан, мөн засгийн газрын өөрчлөлтөөс хамаатайгаар буулгах гэнэ. Төсвийн төсөл нь Конгресст явуулж байгаа АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн зорилтыг илэрхийлдэг юм. Хууль тогтоогчид өөрсдөө Засгийн газрын зарлагыг тогтоон баталдаг. Түүнийг нь Ерөнхийлөгч гарын үсгээрээ баталгаажуулдаг бөгөөд эсвэл хүлээн авахгүй байж болдог ажээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)