Норвегичууд тасархай тэргүүлж байна

Өвлийн олимпын XXIII наадамд өнөөдрийн байдлаар 27 улс медаль аваад байна. Казахстан, Латви, Лихтенштейн гэсэн улсууд тус бүр нэг хүрэл медаль хүртсэн бол Испани хоёр хүрэл, Финланд гурван хүрэл медальтайгаар хүснэгтийн 23-25 дугаар байрт бичигджээ. Тэдний өмнө медалийн чанараар нэг мөнгөн медальтайгаар Словени улс, хоёр мөнгөн медаль, нэг хүрэл медальтайгаар Австрали улс эрэмбэлэгдэж байгаа юм. ОХУ-ын тамирчид гурван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилттай байна.

Харин БНХАУ таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай хүснэгтийн 19 дүгээр байрт жагсчээ. Чех, Словак, Беларусь, Их Британи, Польш, Украин улс тус бүр нэг алтан медаль хүртсэн бөгөөд медалийн хүснэгтэд мөнгө, хүрэл медалийн зөрүүгээр эрэмбэлэгдэж байгаа юм. Япон, Швейцарь, Итали тус бүр хоёр алтан медальтай 10-12 дугаар байрт бичигдэж байна. Норвегийн тамирчин Симен Хегстад Крүгер нийт хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр олимпын медальтнуудыг тэргүүлж байгаа бол Германы биатлонч Лаура Далмаиер мөн хоёр алт нэг мөнгөн медальтай явна. Тэдний ард тус бүр хоёр алтан медальтай долоон тамирчин байгаагийн гурав нь Германых байгаа юм.

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)