Хүн амины онц ноцтой хэрэг гарчээ

Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр /2018.02.22/ хүн амины ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, 60 орчим настай иргэнийг нуруун тус газар нь 30-аад удаа хутгалж амийг нь бүрэлгэсэн хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр эрүүгийн цагдаагийн алба хаагчид өчигдөр шөнөөс эхлэн сэжигтнийг эрэн хайж өнөө өглөө баривчилжээ. Мөн уг хэрэг болон бусад хэрэгтэй холбогдуулан өнөөдөр /2018.02.23/ Цагдаагийн ерөнхий газраас хэвлэлийн хурал хийнэ гэж мэдээлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)