Иванка Трамп Мүн Жэ Интэй уулзахаар товложээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх Иванка Трамп Пёнчанын өвлийн олимпын наадмын хаалтын ёслолын арга хэмжээнд улсынхаа баг тамирчдыг тэргүүлэн оролцохоор болжээ. Пёнчанын өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд АНУ-ын албаны багийг тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пенс төлөөлөн оролцсон билээ. Түүнчлэн энэ сарын 25-нд болох өвлийн олимпын наадмын хаалтын арга хэмжээнд АНУ-ын албаны багт Цагаан ордны тэргүүний охин Иванка Трампаас гадна Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс, Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн хүчний командлагч генерал Винсент Брукс болон Өмнөд Солонгос дахь АНУ-ын тусгай элч Марк Нэппер нар оролцох юм байна. АНУ-ын төрийн тэргүүний зөвлөх Иванка Трамп олимпын наадмын хаалтын ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахаар төлөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)