Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-д аваргаллаа

АНЭУ-ын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. 107 кг-ын жинд өрсөлдсөн тэрбээр 220 кг өргөж, төрийн далбаагаа мандуулав. Түүнтэй нэг жинд өрсөлдсөн Киргизстаны Жаргалбек Оросбаев 200 кг-ыг өргөж мөнгө, тэмцээнийг зохион байгуулагч орны Абдалла Алнакби 185 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртжээ. “Дэлхийн цом”-д 40 орны 400 орчим тамирчин өрсөлдсөн байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)