Медалийн тоогоор Норвегичүүд дэлхийд тэргүүллээ

“Пёнчан-2018” өвлийн олимпийн ХХIII наадам өндөрлөх ойртох тусам зарим улсууд медалийн тоогоор бусдаасаа хол тасарч, өвлийн спортын ноёлох гүрэн гэдгээ баталгаажуулсаар байгаа юм. Тэдний тэргүүнд дэлхийн хамгийн аз жаргалтай орноор 2011 оноос хойш тасралтгүй шалгарсаар байгаа Скандиновын хойгийн Норвеги улсын олимпийн шигшээ баг жагсаж байна. Тэдний хувьд хамгийн сүүлд уулын цанын багийн төрөлд хүрэл медаль хүртсэнээр “Пёнчан-2018” олимпийн наадмаас 38 дахь медалиа авч нэг өвлийн олимпиос авсан медалийнхаа тоогоор супер амжилт гаргаад байна. "Пёнчан-2018" өвлийн ХХIII  олимп маргааш галаа унтрааж, хаалтаа хийх гэж байхад Норвеги улсын шигшээ баг 13 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар өвлийн олимпийн бүх цаг үеийн медаль авсан улсуудын нэгдүгээрт бичигдэж эхэллээ. Уулын цанын багийн уралдааны төрөлд Швецарийн шигшээ  баг алтан медаль хүртсэн бол Австрийн баг мөнгө, Норвегийн шигшээ баг хүрэл медаль хүртэцгээсэн юм. Харин Олон улсын олимпийн хорооны тугийн дор “Пёнчан-2018”-д өрсөлдөж байгаа ОХУ-ын шигшээ багийнхан 1/8-ийн шигшээ уралдаанд Норвегийн шигшээд ялагдаж медалийн тавцангаас арчигдсан юм. Ийнхүү дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар байнга шалгарч байгаа Норвегичүүд өвлийн спортын агуу их дэг сургуультай гэдгээ баталгаажуулж нэг өвлийн олимпиос 38 медаль авсан түүхэн амжилтаараа дэлхийд бас л тэргүүлж эхэллээ.

Д.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)