Улс орныг баатрууд авч явдаг...

Хүүхэд байхдаа Хөдөлмөрийн баатар гахайчин Буниа, Хөдөлмөрийн баатар зөгийчин Дэнсмаа, Хөдөлмөрийн баатар хоньчин Ц.Намхайнямбуу, үхэрчин Данзандаржаа, уурхайчин Даваажав, ах дүү Нохойцагаан, Батлай нарыг амжилт бүтээлийг шимтэн уншиж өслөө.

Өдгөө ажил үйлсээрээ Хөдөлмөрийн баатрууд төрөхөө байж. 1990 оноос хойш дуучид, зохиолчид, бүжигчид, бөх, хуульч,дасгалжуулагч, жүжигчид баатар болдог болжээ. Гавъяа бүтээлийг нь үгүйсгэж байгаа юм биш 1990 оноос өмнө урлагийнх салбараас баатар төрж байгаагүй юм шүү. Одоо бол бахирдаг, барилдаг, барилцдаг улс л Хөдөлмөрийн баатар болж байна. Ажил хөдөлмөрийг шүтэхээ байсан, үнэлэхээ байсан цаг иржээ. Улс орныг баатрууд цусаараа хамгаалж, улс орныг баатрууд хөлсөөрөө босгодог юм шүү.
Жич Гахайчин Буниа агсны зураг. Түүнийг 1956 онд Хөдөлмөрийн баатар болонгуут олон залуус гахайчин болж байсан гэдэг...

Ц.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)