Хонконгийн марафонд Монголын тамирчин түрүүллээ

Хонконг улсад хэт холын марафон гүйлтийн “Rotary HK Ultramarathon-2018” олон улсын тэмцээн өчигдөр болж, Монголын тамирчин алтан медаль хүртжээ. Lung Wo Road” цэнгэлдэх хүрээлэнд 50 км-ын зайд өрсөлдөөн өрнөсөн тус тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин Д.Бадамхатан 3:49.52 цагийн амжилтаар түрүүллээ. Харин дэд байрт БНХАУ-ын марафонч Пан Чин И, гуравдугаар байрт Кенийн гүйгч Сусан Жимутай орсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)