Дэлхийн чансааг тэргүүлэгч

 Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос насанд хүрэгчдийн Азийн аварга болон Шведэд болсон “Клиппан опен” олон улсын тэмцээнийг харгалзан дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа. Энэ жилийн Азийн аваргаас алтан медаль зүүгээд удаагүй байгаа Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон 22 оноотой 62 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлсэн байна. Үүнээс гадна Монголын долоон бүсгүй дэлхийн чансаанд айрагдлаа. Үүнд, олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл 50 кг-ын жинд 20 оноотой тав, Э.Сумъяа 53 кг-д 20 оноотой хоёр, Э.Даваачимэг 55 кг-д 17 оноотой гурав, А.Батцэцэг 57 кг-д 18 оноотой дөрөв, Б.Шоовдор 59 кг-д 18 оноотой дөрөв, Ш.Түмэнцэцэг 68 кг-д 19 оноотой гурав, гавьяат тамирчин О.Насанбурмаа 72 кг-д 16 оноотой гуравдугаар байрт жагсчээ. Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь урд хөршийн бөхчүүд тэргүүлж байгаа юм. Харин үлдсэн дөрвөн жинд П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг өнгөлж байна. Эрэгтэй бөхчүүдийн хувьд Бишкек болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Манай бөхчүүдээс 57 кг-ын жинд Ц.Цогбадрах, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран нар тус бүр 32, 92 кг-д Л.Төртогтох 27, 125 кг-д Н.Золбоо 35 оноотой жингийнхээ чансааг тэргүүлж байна. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн 86 кг-д 22 оноотой гурав, хүрэл медаль хүртсэн Г.Төрболд 79 кг-д 20 оноотой тавдугаар байрт бичигджээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)