"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

Этүгэн их сургууль, Старт-ап Маркетинг Спэйс төвтэй хамтран зохион байгуулагдсан "ЭТҮГЭН ЭНТРЕПРЕНЁР" оюутны гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн эхний элсэлтийн шүүгчийн шатны шалгаруулалт явагдаж сургалтанд хамрагдсан 10 багууд тус бүр 3 минутын хугацаанд бизнес санаагаа танилцуулж, шүүгчдийн асуултанд хариулан хоорондоо өрсөлдлөө. Ингээд нийт 6 шүүгчийн нийлбэр дүнгээр дараах багууд өөрсдийн старт-ап санагаа хөгжүүлэх санхүүжилтийн эзэн боллоо.
1 байр: Био Хондро баг - Бод малын мөгөөрсөөр үе мөчний өвчин намдаах бэлдмэл гаргах төсөл, 2.000.000 сая төгрөгийн гарааны санхүүжилт
2 байр: Донаман баг - Уламжлалт эм бэлдмэлээр хийсэн хамрын дусаалга төсөл, 1.000.000 төгрөгний гарааны санхүүжилт
3 байр: Нэгүн - Эмчлүүлэгчийн хувцас төсөл, MPR баг - Этүгэн брэнд сторе төслөөрөө тус тус 500.000 төгрөгийн гарааны санхүүжилт авахаар боллоо.

Мөн энтрепренёр, гарааны бизнес, инновацийн 32 цагийн сургалтанд хамргадсан бүх оюутан залуус Сертификатаа гардан авлаа. Шилдэг, шинийг санаачлагч багуудын дунд өрсөлдөөн тун их байлаа. Дараа дараагийн элсэлтэнд оюутан таныг урьж байна.

Энд дарж бусад зураг үзнэ үү.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)