Богд уул орчимд барилга барих 2-3 зөвшөөрлийг цуцалжээ

БОАЖЯ-наас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж иргэн, аж ахуйн нэгжээс гомдол санал хүлээн авч, удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэх талаар тус яамны сайд мэдээлэв. Тэрбээр “Иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэл, саналыг өдөрлөгийн үеэр нэгтгэн боловсруулахаар төлөвлөсөн. Ирэх сард багтаан салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулна. Аялал жуулчлалын шугамаар ирэх жуулчны тоог нэг саяд хүргэх зорилго тавин ажиллаж байна. Жуулчин хүлээж авах аялал жуулчлалын маршрутыг манай яамнаас боловсруулж, дөрөвдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг хичээж байна. Энэ маршрутыг баталбал Монгол Улс аялал жуулчлалын салбарт ямар бодлого, чиглэл баримтлах нь тодорхой болно. Бидэнд ирж буй санал гомдлын 80 гаруй хувийг Богд уулыг тойроод барилга баригдаж байгаатай холбоотой асуудал эзэлдэг учраас Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Сайдын ажлаа авснаас хойш Богд уултай холбоотой 2-3 зөвшөөрлийг цуцалсан. Яамныхаа хариуцдаг зургаан аманд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллана” гэв.

С.АЗ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)