Х.Нямбаатар: Захиргааны хэргийн шүүгчид хөрөнгөжсөн нь нууц биш

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо шүүгчдийн авлига, хөрөнгө орлогын талаар ярьсан нь олон нийтийн анхаарлын төвд байна. Тэрбээр “Шүүх засаглал сүүлийн 28 жилд ард түмнээр нэг ч удаа дүнгээ тавиулаагүй. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид хөрөнгөжсөн нь нууц биш. Хэдэн жилийн өмнө зарим шүүгчийн дансанд нэг сая ам.доллар байсан. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна. Бид ийм шүүгчидтэй шударга ёсны тухай яриад яах юм бэ. Өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд илт хууль бус эвлэрлийг баталдаг шүүгч олон бий. Намайг ингэж ярилаа гээд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл хийж, захиргааны хэргийн шүүхийнхэн “Хүн гүтгэлээ” гээд шалгуулж болно. Би удахгүй баримт дэлгэнэ. Ашигт малтмалын лиценз хууль бусаар авсан гэдэг асуудлаар шүүхдэлцэхээр хууль бусаар эвлэрүүлж, баталдаг. Анхан шатны шүүхэд 50 мянга, давж заалдах шатны шүүхэд 100 мянга, хяналтын шатны шүүхэд 200 мянган ам.долларын авлига авдаг тухай яриа гардаг. Энэ хүмүүст бид хамгийн өндөр цалин өгч, бүх насаар нь томилж байна. Бид үүнийг өөрчлөөгүй цагт шударга ёсны тухай яриад хэрэггүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шударга л байя” гэж ярьж байгаад 2013 онд эхлүүлсэн шүүхийн шинэчлэлийн бодит үр дүн энэ” гэж нэвтрүүлгийн үеэр хэлсэн юм. Эрхэм гишүүн баримт, нотолгоогүй ярихгүй. Гэхдээ “Цалин буурвал авлига авах эрсдэл нэмэгдэнэ” хэмээн мэдэгдэж байсан шүүх байгууллагынхан авлигад идэгдсэн бол ард түмэн ч зохих дүнг нь тавих цаг болжээ.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.9.90.130)

    2018-03-14

    Энэ муухай нийгэмд зарим нь хонгийн хоолны мах хүнсээ зээл өр тавьж арай ядан амьдарч байхад, зарим зальтай улсууд хууль дүрэм,ёс жудгаа уландаа гишгиж мөнгө улаан нүд цагаан болж үүлийн үрээ буцардуулах хийхээс буцахгүй улаан луйварчин болж хүмүүжиж байгаа явдал төр засгийн бодлого шийдвэр буруу алдаатай байгааг олон дахин нотлон харуулж байна.Улс төрийн нам гэдэг чөдөр нам дагсан луйвар дээрэм МОНГОЛ орныг ийм байдал руу түлхэн орууллаа.