Ипотекийн зээлийн хүү багасч, урьдчилгаа буурлаа

Зах зээлд борлуулагдаагүй 30 орчим мянган орон сууц байгаа гэх мэдээлэл бий. Эдгээр орон сууцыг зах зээлийн эргэлтэд оруулах, худалдан борлуулахаар ажиллаж байгаа.

Засгийн газар ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар болсон. Тэгвэл орон сууцны зээлд хамрагдсан хүнд давтан зээл олгохгүй байхаар журамлажээ. Өмнө нь найман хувийн хүүтэй зээлээр хоёр, гурван байр авсан тохиолдлууд гарч байсан аж. Тиймээс газраа чөлөөлсөн, анх удаа байранд орж байгаа иргэдийг дэмжих бодлогыг салбарын яамнаас баримталж байгаа гэсэн.

Түүнчлэн хотын төвийн бүсийн орон сууцад хөнгөлөлт олгохгүй юм байна. Өөрөөр хэлбэл, хотын төвийн хэсгийнхэн найман хувийн хүү, 30 хувийн урьдчилгаагаа төлж ипотекийн зээлд хамрагдана. Харин хотын захын бүс буюу гэр хорооллын дахин төлөвлөлт хэсгээс байр авч байгаа иргэд жилийн долоон хувийн хүүтэй, 25 хувийн урьдчилгаа төлж ипотекийн зээлд хамруулахаар журамд тусгажээ.

Дашрамд, өнгөрсөн нэг жилд 4000 гаруй өрх ипотекийн зээлд хамрагдсан байна. Тиймээс ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, жилд 10 мянган өрхийг хамрагдах боломжийг журамд тусгаж өгсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Насаа (64.119.21.97)

    2018-03-14

    Харин тийм! 25% болохоор үлдсэн мөнгөндөө бүр их хүү төлнө! Сургаар нь байрны үнэ өсөөд эхэллээ! Яасан ч хөгийн төр вэ дээ! Дэндүү шулах юм

  • (159.89.193.38)

    2018-03-14

    30 / 25 хоёрт ялгаа байна уу?. 8/7 хоёрт ялгаа байна уу?.Ингэж иргэдийг доромжлохоо больсон нь дээр байх. 30 хувьиа төлж чадахгүй байгаа хүн 25 хувийг ч төлж чадахгүй. Тэрний оронд 30 хувийг 10-15, 8 хувийг 3-5 болгож дэлхийн стандарт жишиг барих ёстой.

    Насаа (159.89.193.38)

    2018-03-14

    Харин тийм! 25% болохоор үлдсэн мөнгөндөө бүр их хүү төлнө! Сургаар нь байрны үнэ өсөөд эхэллээ! Яасан ч хөгийн төр вэ дээ! Дэндүү шулах юм