Какүрюү, Ичиножёо нар тэргүүлэгчдийн эгнээнд явна

Мэргэжлийн сүмогийн харү башё үргэлжилж байна. Дөрвөн өдрийн дараах байдлаар өвдөг шороодоогүй найман бөх байгаа юм. Манай бөхчүүдээс Какүрюү М.Ананд тэргүүлэгчдийн эгнээнд явна. Түүнчлэн сэкиваке цолны төлөө барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноров учраа бөхөө унагаснаар харү башёд нэг ч унаагүй байгаа юм. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил өвдөг шороодож анхны ялагдлаа хүлээсэн бол Араваши Б.Дөлгөөн, Чиёошима Г.Мөнхсайхан нар гурав дахиа уналаа. Японы озэки цолтнуудаас Гойдо хоёр даваа, нэг унаатай, Такаясү нэг даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)