С.Баяр: Шалгуулахад хэзээд бэлэн

 Бүх цаг үед олны анхаарал татдаг хүмүүсийн нэгд Санжийн Баяр зүй ёсоор тооцогддог. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан болон өөр олон сэдвээр тэр Монголын улс төрийн хүрээнд “сонин хүн” хэвээр байгаа. Нэгэнт түүнтэй холбоотой яригддаг Эрдэнэт, Оюутолгойн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гараад буй энэ үед тэрбээр ам нээж, хэвлэлд ярилцлага өгсөн нь ч ойрын өдрүүдийн анхаарал татах сэдвийн нэг мөн билээ. Хамгийн сүүлд тэрбээр Монгол Улсаас Их Британи, УИНВУ-д суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Түүнийг УИХ-аас уг албан тушаалд томилон илгээсэн ч өнөөдрийн байдлаар тэр Элчингээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөд байгаа. Цагаан сарын өмнөхөн АТГ-ынхан С.Баярыг дуудаж, олон цагийн байцаалт авсан. Энэ нь дээр дурдсанчлан, “Стандарт” банкнаас авсан “Эрдэнэт”-ийн зээл, Оюутолгойтой холбоотой гэх мэдээлэл гарсан юм. Тэгвэл тэрбээр энэ мэт олон асуултад хариулжээ. Ямартай ч түүний өөрийнх нь тодорхойлсноор С.Баяр өнөөдөр “улс төр судлаач” төдийгүй, Элчингийн ажил нь улс төрчийн хувьд төр засгаас авсан сүүлийн томилолт байсан гэж дүгнэжээ. Нөгөөтэйгүүр элчингээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нэг шалтгаан нь дипломат алба хашиж байхдаа улс төрийн үйл ажиллагаа буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон явдал гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь түүний зангаргийг илэрхийлэх биз. Харин түүнтэй холбоотой улиг болон яригддаг АНУ дахь олон хаусны талаар тодорхой тайлбар өгснөө дурдаад УИХ-ын Тамгын газрын дарга амин хувийн ажлаар АНУ руу явсныг ч шүүмжлээд авчээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд долоон хаустай холбогдох асуудлаар АНУ-д яваад ирсэн төдийгүй америкчууд энэ асуудлаар тусална, мэдээлэл өгнө гэж хэлсэн хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Гэтэл түүний энэхүү үйлдэл нь албан бус байсан гэдгийг ч эвтэйхэн ёжлоод авчээ.

Тодруулбал, тэрбээр энэ талаар “З.Энхболд даргадаа талархаж байна. АНУ руу амин чухал асуудлаар явжээ. Одоо энэ бүх юмны учир нь олдох биз. Ашгүй дээ” гэжээ. Үнэндээ С.Баярын долоон хаус АНУ-д байдаг гэдгийг манай хууль хүчнийхэн албан ёсоор тогтоогоогүй. Тийм ч учраас одоохондоо энэ бол цуу яриа. Гэтэл бүхэл бүтэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь хувь хүний асуудлаар АНУ руу нисээд зогсохгүй, батлагдаагүй асуудлыг ярьж, дэмжлэг хүссэн гэдэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажил хэрхэн өрнөдөг, бас өрнүүлдэг вэ гэдгийг илтгэсэн үйлдэл болсныг С.Баяр ийнхүү тодорхойлжээ.

М.ӨНӨРӨӨ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • (59.153.113.123)

    2018-03-25

    muu hoshnogoo hvzvvgvi tolgoi ta 2iig enhbayraar shalguulna za .ulsaa hudaldchihaad zvgeer salna gej bhgvi shvv ta 2

  • Uzen yaddag bolson (66.181.188.160)

    2018-03-21

    Chamaig uzen taddag bolson. Standart bus zasgin gazar bguulsan ni ANtaigaa Oyyn tolgoin talaar uridchikan tootsson bsnaa heregjuuleh gj ter. Uiliin uree aimaar edelne dee gj omnoos ni zovdiishd ene avilgachdiin

  • (66.181.183.114)

    2018-03-20

    толгойгоо тасдаж өгнө биз дээ С.Баяр аа

  • Болдоо (64.119.17.127)

    2018-03-20

    Зи ЭНХБОЛД ч төрийн өмчөөс өчнөөн хумсалсан хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэдэг шиг юм болж байна.Таван шар,орос мэргэжилтнүүдийн сансар дахь байр гээд цуварч өгнө.Ахынхаа нэрээр байшин үйлдвэрлэх гэж юм байгуулаад УИХ дарга байхдаа өөрөө очиж рекламдаад байсан.Худлаа шалтаг гаргаж АНУ зугаалсан ард түмэний татварын мөнгө буцааж төлөөрэй.

  • (119.40.99.2)

    2018-03-20

    Улаан бүчтэй пионерууд хэзээд бэлэн

  • (59.153.113.118)

    2018-03-20

    Шалгуулаад л үнэн худлаа тогтоолгочих хэрэгтэйшд.

  • зочин (103.212.116.200)

    2018-03-20

    Хөөрхий дөө монголын минь ерөнхийлөгч,тамгын газрын дарга нэж ёстой таарсан таар шуудай хоёр

  • зочин (66.181.165.36)

    2018-03-20

    З.Энхболд өөрөө таван шард олон давхар орон сууцыг бүхэлд авч түрээслэж бг нууц ноёнтон шүү дээ энэ талаараа тайлбар өгөх ёстой ТАХ ын цалингаар бүхэл бүтэн орно сууц худалдан авч чадах уу