Аз жаргалыг сүйтгэдэг 10 муу зуршил


 

Муу зуршил таныг аз жаргалгүй байлгаад зогсохгүй гацалтанд оруулж хийхийг хүсээгүй зүйлийг хийх хэрэгтэй болгодог. Өнөөдрөөс, яг одооноос эхлэн амьдралаасаа устгацгаая. Үүнийг хийх үед өөр шинэ эерэг дадал зуршил байр суурийг нь эзэлнэ. Эдгээр 10 зуршлийг сайн зүйлсээр солих эхлэлийг яг одооноос тавиараа.

 

1. Өөрийн зорилгоо хойшлуулах

Зорилгоо хойш тавих нь гадны саад бэрхшээл тохиолдхоос илүүтэй зорилгодоо хүрэх замд саад болдог. Зорилгодоо хүрэх нэг бяцхан алхмыг өнөөдрөөс эхлэх хэрэгтэй. Яг адил маргааш ч бас хийгээрэй. Ихээр биш өдөр бүр давтах хэрэгтэй. Тууштай хүчин чармайлт амжилтын түлхүүр гэдгийг санаарай.

 

2. Жирийн амьдралаар амьдрах

Өөрийн тав тухтай бүсээсээ гарч амьдралын хамгийн аз жаргал олох замд эрсдэлтэй зүйл байдаг гэдгийг санаарай. Аз жаргал гэдэг бол амьдралын хүнд хэцүү зүйлсээс зайлсхийх биш. Харин мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ хөөх юм.

 

3. Өөрийгөө сүйтгэх

Таны өсөлт, амжилт, аз жаргалтай байдлыг сүйтгэдэг зүйлсийг юу зогсоодог вэ? Юу таныг гацалтанд оруулж байна вэ? Үүнийгээ олж устгаарай.

 

4. Асуудлаас зугтах

Буруу зүйлийн оронд зөв зүйлийн араас хөөцөлдөж эхлэх хэрэгтэй. Асуудлаас зайлчхийхийх гэж хичээх хэрэггүй харин сурч, хөгжих боломж шүү.

 

5. Өөрийн гаргасан алдаанаасаа санаа зовох

Хүн бүр алдаа гаргадаг. Гэхдээ тэдэнд өөрийн хүссэн зүйлээ хийх хүчийг өгнө.

 

6. Бүгдийг хянах гэж оролдох

Хяналт бол хуурмаг зүйл. Та бүхнийг хянахыг хичээдэг бол хурдан санаагаар унаж уурлах болно. Үүний оронд өөрийнхөө эргэн тойронд, өөрийнхөө дотор болж буй зүйлийн сэтгэл хөдлөлийг найдвартай хянаж чадна гэдгийг санаарай. Өөрийн эргэн тойронд буй бүхнийг хянах гэж оролдох нь аз жаргалыг бууруулна.

 

7. Бусдыг буруутгах

Хэзээч хэнийг ч юуг ч буруутгаж байгаагүй бол та гайхалтай юм. Үнэхээр аз жаргалтай байх арга зам бол өөрийн үр дүнд хариуцлага хүлээх, өөрийн үйлдэлдээ хариуцлагатай байх явдал юм.

 

8. Өөрөө өөрийгөө алдаж буй зүйлээр оролдох

Маш олон хүмүүс өөрсдийгөө алдах зүйлийг хүсдэг вэ? Та хэнтэй хамт байхдаа аз жаргалыг мэдэрдэг вэ? Өөрийгөө бусадтай битгий харьцуул. Толинд хараад хэн гэдгээ сана. Өөрийн гэсэн байр суурийг бий болгоорой.

 

9. Өнгөрсөн эсвэл ирээдүйдээ амьдрах

Таныг аз жаргалтай болгодог зүйлийг олох заль нь одоодоо үлдэх юм.

Таны ямар дурсамж өнөөдрийг бий болгож чадсан бэ? Ямар сонголт хийвэл аз жаргалтай байж чадах вэ?

 

10. Тогтмол гомдоллох

Өглөө орондоо сэрдэг үү? Танд хоол хүнс орон байр бий юу? Амьдралд бий бүхэнд талархаарай. Хоол, эрүүл мэнд, үерхэл нөхөрлөл, оюун санаа, зүрх сэтгэл гээд бүхий л зүйлд. Хэрэв та өөртөө гомдоллох үе таарвал эргэн тойрныхоо бүх зүйлд талархаарай.

Өдрийн төгсгөлд та аз жаргалгүй хэвээрээ л байвал муу зуршлаасаа салж чадаагүй л байна гэсэн үг. Өөрийн оюун ухаан, бие сэтгэлд илүү аз жаргал олж авах зүйлсийг бий болгоорой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.31.224)

    2018-03-20

    Юун түрүүнд аз жаргал гэж нэг тийм обьектив зүйл бий болгоод түүнийгээ хамгаалах гээд байгаагаас ерөөсөө аз жаргал гэх ойлголтын талаар төөрөгдсөнийг гэрчилнэ. Аз жаргал тэгэж хамгаалаад байхаар зүйл биш байдаг. Ядаж гарт баригдах, нүдэнд харагдах амбаар сав биш шүү дээ. Нэгэнтээ хоосон зүйл учир түүнтэй материаллаг болоод ямар нэг тодорхой үндэслэлээр харилцах боломжгүй юм. Одоо жишээ нь энд дурьдагдсан "муу" чанаруудаас гэхэд давуу талтай зүйлс маш олон байна. Тогтмол гомдоллох тухай ойлголтын хувьд: Хэрэв хүнд уламжилсан төлөвшил үгүй бол ямар нэг дутагдалтай зүйлсээ мэдэрч байж, бүр түүнийгээ алхам тутамдаа мэдэрч байж л зорилгын сэдэл үүснэ. Яахав үүнийгээ яаж илэрхийлэх нь тухайн хүний сэтгэлгээнээс хамаарах зүйл. Түүнээс огт үгүйсгэж болох зүйл биш шүү дээ. Бусдыг буруутгана гэдэг бол аливаа зүйлийн талаар шүүн шинжлэх чадвартай болж байгаагийн илрэл. Мэдээж хэтрүүлж болохгүй. Алдаа байвал эцэг эхийгээ, бурхныг ч шүүж, сэтгэлдээ буруутгаж чаддаг байх хэрэгтэй. Тэгэж байж л бид жинхэнэ "би"-гээ цогцлооно шүү дээ. Түүнээс аялдан дагалдаад байвал бид энэ амьдралдаа юу амжуулж чадах вэ? Гэх мэт.