Харүмафүжи зодог тайлах ёслолоо хийнэ

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна, Монгол Улсын гавьяат тамирчин Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын товыг зарлалаа. Тэрбээр ирэх есдүгээр сарын 30-нд Токио хотын Кокүгиканд самурайн үс /магэ/ авах буюу бөхийн замналаа дуусгаж буйг илтгэсэн ёслолоо гүйцэтгэхээр болжээ. Энэ өдөр Харүмафүжи Д.Бямбадорж сүүлчийн удаа дэвжээнд гарч, “ёкозүна дохё-ири” ёслолыг хийх юм. Түүнийг зодог тайлсны дараа Исгэхама дэвжээнд ояката болно гэсэн яриа ч гараад байгаа аж.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Сумогийн холбооны "хойд нас" мэх (202.21.100.210)

    2018-03-21

    Исгэхама дэвжээний эрх банди нар ч будаа болох юм байна л даа. Аваргын гарын аяыг даасан нь л жинхэнэ сумоч болох байх даа. Амжилт хүсье