АН-ын задрал гүнзгийрч, С.Эрдэнийг эсэргүүцэн жагсав

“Ардчилсан нам бодлогын нам болохоос боссын нам биш”, “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын дүрмээ зөрчихөө зогсоо” “Танхай, хар тамхины хэрэгт холбогдож байсан С.Эрдэнийн хуурай дүү М.Бадрахыг Баянзүрх дүүрэг хүлээж авахгүй” хэмээн Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд Төв шуудангийн өмнөх намынхаа байрны гадаа өчигдөр жагслаа. Учир нь, тэднийг намынх нь дарга ийнхүү бухимдахад хүргэжээ. Жагсах болсон шалтгаан нь анхан шатны намын гишүүдийнхээ дотоод сонгуульд оролцох эрхийг нь боомилж байгааг эсэргүүцэж байгаа аж. Мөн намын дарга С.Эрдэнийг дүрмийн бус үйлдлээ зогсоохыг шаардаж энэ асуудлаар намын удирдлагууддаа хүргүүлсэн шаардлагын хариуг авахаар жагссан байна. С.Эрдэнэ дарга Баянзүрх дүүргийн АН-ын хорооны Хэрэг эрхлэх газрын даргыг дүрмийн бус аргаар томилжээ. АН-ын Үндсэн дүрмийн тавдугаар бүлэгт “Тухайн шатны намын даргын санал болгосон хүнийг Ерөнхий нарийн бичгийн дарга томилно” гэж заасан байдаг байна.

Гэтэл үүнийг намын дарга С.Эрдэнэ зөрчиж, санал болгосон хүнийг нь томилолгүй өөрийн хүн болох М.Бадрах гэгчийг томилжээ. Тиймээс Баянзүрх дүүргийн АН-ынхан эсэргүүцэж М.Бадрахыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа аж. Түүнчлэн АН-ынхан намын шинэчлэлээ үргэлжлүүлэхдээ намын Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнээ өөрчилж, Р.Амаржаргал нарын нэр бүхий 116 гишүүнийг хасч, дотоод сонгууль явуулсан. Дотоод сонгуульд 120 гаруй гишүүн өрсөлдсөнөөс 92-ийг нь сонгох юм. Одоогоор хариу нь гараагүй. Үүнтэй холбогдуулан АН-ын гишүүд мөн эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ аж. С.Эрдэнэ даргын будилаан үүгээр дуусахгүй нь. Тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сонгуульд ажилласан Баянзүрх дүүргийн намын гишүүдийнхээ машин, унаа, утасны зардлыг өгөөгүй байна. С.Эрдэнэ дарга хөдөө, орон нутаг, бусад дүүргийн сонгуулийн хорооныхны зардлыг өгсөн ч Баянзүрх дүүргийнхийг өгөхгүй байгаа нь ямар нэгэн зорилготойг ч гишүүд нь хэлж байлаа. Тиймээс тус дүүргийн санал авах 90 байранд ажилласан гишүүд нь ийнхүү бухимдлаа илэрхийлэв.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.212.117.236)

    2018-03-25

    Битгий маяглаад байгаарай

  • ЭР ХҮН (150.129.141.26)

    2018-03-23

    ЁСТОЙ ЗӨВ...

  • ИРГЭН (103.10.22.132)

    2018-03-23

    С. ЭРДЭНЭ ЗӨВ ЮМ ХИИЖЭЭ БАЯР ХҮРГЭЕ

    ЭР ХҮН (103.10.22.132)

    2018-03-23

    ЁСТОЙ ЗӨВ...