“Бөхчүүдийн барилдах эрхийг хасах эрхгүй” гэв

Монголын үндэсний бөхийн холбооны хууль бус шийдвэрийн талаар тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ. Хуралд Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, Хэнтий аймгийн бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй төлөөлөл оролцов. Тэд өнгөрсөн онд хийсэн ээлжит бус хурлаараа “Гацуурт”- ын Л.Чинбатыг тэргүүнээр сонгон баталсан байдаг. Учир нь, одоогийн Монголын үндэсний бөхийн холбооны үйл ажиллагааг хууль бус, эрхзүйн чадамжгүй болсныг гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон байдаг талаар тэд тухайн үед ярьж байсан юм. Харин өчигдрийн хурлын үеэр сүүлийн үед үүсээд буй асуудлын хүрээнд байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, тус холбооны цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар “Р.Нямдоржийн тэргүүлсэн Үндэсний бөхийн холбоо энэ сарын 24-нд ээлжит “Их эе”-ээ хуралдуулна гэж байна. Үнэндээ тэдэнд хурал хийх эрхзүйн чадамжгүйг гурван шатны шүүхээс тогтоосон. Бөхчүүдийн барилдах эрхийг хасч байна гэх зэргээр олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь хууль бус юм. Монголын үндэсний бөхийн холбоо нэг л тэргүүнтэй. Тэр нь Л.Чинбат гэдгийг хэлмээр байна. Бид Р.Нямдоржид хүндэтгэлтэй хандаж байгаа учраас тамга тэмдгээ хүчээр авч чадахгүй өдийг хүрсэн. 2011 оны Дээд шүүхийн шийдвэрээр яг одоо хуралдаж байгаа тэргүүлэгчид, цэцдийн зөвлөл хүчингүй болчихсон. Тэгэхээр дөрвөн бөхийн эрхийг хоёр жилээр хасах хууль зүйн үндэслэл Ц.Нямдоржийн тэргүүлж байгаа Монголын үндэсний бөхийн холбоонд байхгүй” гэв.

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (17)

  • Зочин (202.131.245.154)

    2018-03-26

    Бөхчүүдэд аминдаа тал засаж байгаа юм байхдаа зайлуул.Бөхийн өргөө гэдэг том мөнгө харагдаад л амь тэмцээд байгаа юм байхдаа.Энэ чинь бөхчүүдийн өөрсдийн шийдэх асуудал шүү дээ.Шүүх мүүх ямар хамаа байнаа. Сая ихэнх бөхчүүд цугалаад хурлаа хийчихлээ асуудлаа шийдчихлээ.болоо юм бишүү.

  • (59.153.112.132)

    2018-03-26

    Энэ гурав даам гарчих санаатай юм байхдаа. Хар тамхи хэрэглэж болно гэсэнтэй адил дуулдаж байна.

  • зочин (202.179.10.158)

    2018-03-26

    Бөхчүүд допинг хэрэглээд барилдаж болно гэж ойлгогдохоор юм

  • бат (183.177.98.226)

    2018-03-26

    хууль зүйн үндэстэй юм бол 6 хууль хэрэгжээгүй байна. яагаад заргалдаагүй юм. монголчуудын тамын тогооны үлгэр байна. наадах чинь.

  • (202.21.106.152)

    2018-03-26

    Наадуул чинь юу идэж уухаа мэдэж бгаа. Санаатай л хэрэглэж бгаа ш дээ. Ингээд допинг хэрэглээд байхаар их спортоор хичээллэдэг нь яах болж бнаа. Эрхийг нь хассан нь зөвөө. Содном, Баасанхүү Бүрэнтөгс нараас ч авах хэрэгтэй. Ханайгаас ч ав

  • Сайхан (202.9.40.212)

    2018-03-26

    Сайхан Сайхан хэдэн монгоноос оор юм бодож сэтгэж чадахаа байсан юмнууд ингээд хоер тал болж аваад наад ундэсний бохоо устга?Одоо узэхээс дур гутаж дургуй хургэдэг Болсон байна билээ !!Энэ олон тумэн бугд мэдэж байгаа!!Мулгуунууд соноцгоо...

  • (103.57.94.15)

    2018-03-26

    Хууль Дурэм журам бол халдашгуй байх естой. Хар тамхи Допинг хэрэглэсэн л бол юун эрх хасах Цаазгуй енгерч байгаа нь яамай гэж бодмоордоо. Увсын хэдэн луйварчид нэр одох гэж байгаа юмуу юу вэ??? Сухбат гээд нэг арчаагуй шаар бас байна. Бялдууч долгомцог гэдэг нь туйлгуй гуйлагчин даа.

  • Зочин (103.229.122.21)

    2018-03-26

    Баторшихыг допин биш мөөмний эм шдээ.

  • (202.9.42.90)

    2018-03-25

    Барилдана уу байна уу бидэнд хамаагүй . Гагцхүү бөхчүүд хүнлэг хүнии ёс зүйтэй л баймаар байгаа . Зодоон залилан гээд эрүүгиин элементүүдээсээ салаач хар тамхи гээ

  • спорт сонирхогч (150.129.143.220)

    2018-03-25

    Монгол оронд аливаа асуудлыг хууль журам дүрмийн дагуу хийх боломжгүй болчихсон ёс зүй үйл ажиллагаараа дампуурал руу хөтлөн явж байгаа хүмүүс бүлэглэл хөгжөөд байхад нөгөө тал нь аялдан дагагч болоод байх юм.Дурный пример заразителен гэж оросуудын хэлдгээр тэнэг мунхаг үлгэр жишээ олонд халдварладаг тэр нь бараг хэм хэмжээ болох гээд байгаа хүмүүсийг нийгэм хүлээж авахгүй баых ёстой

  • спортсмен (150.129.143.220)

    2018-03-25

    .Үндэсний бөх спорт л юм бол допинг хэрэглэхгүй л байх ёстой. Хэрэв допинг хэрэглэсэн ньт батлагдсан тохиолдолд барилдуулбал монгол улс үүнийг хэрэглэхийг зөвшөөрдөг орон гэж олон улсад нэр зүүнэ. Нэг нэгэндээ тал олох гэж зарчмын асуудлыг ингэж замхруулах нь хэнд хэрэгтэй юм. Үндэсний бөхийг спорт биш наадам зугаа гэж үзвэл хэрэглэснийг нь үзэх ч хэрэг байхгүй.Тэр бөхчүүд нь түүнийгээ уугаад тариулаад явж л байна биз.

  • Хүрэлбаатарт (112.72.11.111)

    2018-03-25

    ЧИ БОЛИОЧ ЭЭ. ЮУ ОЛЖ ДОЛООХ ГЭЭД ИНГЭЖ ШҮЛЭНГЭТЭЭД БАЙНАА. ЧИ ХҮН БИЗ ДЭЭ. ЧИ БӨХИЙН ТӨЛӨӨ ИНГЭЭГҮЙГ ЧИНЬ БҮГД МЭДЭЖ БАЙГАА.

  • (108.92.148.34)

    2018-03-25

    Hurelbaatar gej hov yarisan zunug duugai bai.Hunii surguuli deeremdeed ,ter barigdaad shorond yavah bolmogtsoo, orond n avgaigaa shorond yavuulchaad uuruu ard n uldej baisan hulgaich baagii shudarga yos yarihgui shuu... Chinbataa mur n hazgai, hel n hazgai humuustei hiilj buruu zamaar yavaad demiidee. Chamd ene heden hog shaartai niileh l dutaj gene.Olson jaahan ner turuu iim novshnuudtai hutgaldaj baij shavartai hutgah hereg bna uudaa.

  • бөх дэмжигч (202.9.42.177)

    2018-03-25

    Энэ Хүрэлбаатар гэж ямар эргүүтсэн нөхөр вэ. Залуучуудыг допинг хэрэглэ гэж хэлж байгаатай адил юм ярьсан энэ хүнийг бөх болон бусад төрлийн спортын хөгжилд гай хийх ёс зүйгүй хүн гэж үзэж удирдах зөвлөл нь хариуцлага тооуож сонгуульт ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Саха самбаандаа дарагдсан сармагчин шиг нөхөрт үнэхээр дургүй хүрчихлээ.

  • зочин (202.179.24.85)

    2018-03-25

    Дэлхийн Спортын Холбоод Нийгэмлэгүүд Допинг хэрэглэсэн Тамирчидын тэмцээнд оролцох Эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж Торгуулийн Арга хэмжээ энэ тэр авч байхад манайхан Эсэргээр нь өөгшүүлээд Барилдуулах хэрэгтэй Бөхчүүлийн Эрхийг зөрчиж байна гээд Өмгөөлж хамгаалж байдаг манайхаас өөр Орон байдаг бол уу

  • (103.26.194.59)

    2018-03-24

    Энэ допингтой бөхчүүд чинь бичиг үсэгт тайлагдаагүй тэнэгүүд байдаг бололтой юмаа. Юу идэж уух, тариулах зааврыг өөрсдөө уншиж, ойлгож чаддаггүй малууд бололтой, ёо ёо. МҮБХ хэлээгүй ч гэх шиг..... үнэн мангар хүмүүс байдаг юм байна.

  • Зочин (112.72.15.78)

    2018-03-24

    Хүрэлбаатар хэн юм юу юм бэ. Бөхийн холбооноос тамга тэмдэгээ аваагүй хэвээр байгаа гэж хэлчихээд хууль бус, эрх хасах ёсгүй ч гэх шиг . Энэ нөхөр гарвал монголын бөхчүүдийг допингийн уурхай болгох юм байна л даа. Бөхчүүд нь юу гэнэ Бөхийн холбооо бидэнд тийм эм хэрэглэж болохгүй гэж хэлээгүй гэнэ үү. Бөхчүүд нэг иймэрхүү л хүмүүс юм даа.