Өсвөрийн сагсчид ганзага дүүрэн ирлээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ивээл дор жил бүр ХБНГУ-ын Берлин хотноо болдог “Eastern Cup” өсвөрийн сагсчдын тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд манай улсаас 13-16 насны эмэгтэй хоёр, эрэгтэй тав, нийт долоон баг оролцсоноос монгол III сургуулийн багш Д.Отгонбаатар дасгалжуулагчтай U13 насны эрэгтэй баг Германы багийг 42:31-ээр хожиж, аваргын алтан медаль хүртсэнээр амжилтын буухиаг эхлүүлжээ. Энэ насны ангиллын шилдэг тоглогчоор Т.Тэмүүлэнг нэрлэсэн байна. Харин Г.Ундрах дасгалжуулагчтай U15 насны эрэгтэй нэгдүгээр шигшээ баг Голландын шигшээг хожсоноор аварга боллоо. Энэ насны ангилалд шилдэг тоглогчоор Г.Дөлгөөн тодорсон бол Б.Өлзийбат дасгалжуулагчтай U14 насны эрэгтэй баг аваргын төлөө АНУ- ын багт хожигдож, мөнгөн медалийн эзэн болсон байна. Мөн эмэгтэй U14 насны баг хүрэл медалийн болзол хангажээ. Харин О.Буянтогтох дасгалжуулагчтай U16 насны эрэгтэй баг, Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай U15 насны хоёрдугаар шигшээ мөн охидын U16 насны шигшээ багууд шилдэг дөрөвт шалгарсан багтам амжилтыг үзүүлжээ. “Eastern Cup” олон улсын тэмцээний бүх оддын холын зайн шидэлтийн аваргаар U15 насны хоёрдугаар багийн тоглогч Л.Мөнхтулга тодорсон байна.

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)