Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаярыг сонгожээ

Монгол бөхийн өргөөнд лхагва гарагт шинээр томилогдсон Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Цэцдийн зөвлөлийн хурал боллоо.

Хуралдаанд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 42 нь хүрэлцэн иржээ. Цэцдийн зөвлөлийн хурлын гол асуудал нь бөхийн барилдааны дүрэм байсан. Гишүүд удаан ярилцаж, санал солилцсоны эцэст бөхийн барилдааны дүрмийг энэ ондоо багтаан өөрчлөхөөр боллоо. Барьцаа халаа, зодог, шуудагны стандарт, барьц сонгох зэрэг олон асуудлыг ирэх тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, шинэ журмыг батлах юм. Энэ хуралдаанаас гарсан журмыг ирэх есдүгээр сар хүртэл туршиж үзэн бөхийн барилдаанд өөрчлөлт оруулах юм.

Цэцдийн зөвлөлийн даргаар Дархан аварга Г.Өсөхбаяр сонгогдлоо.Тус холбооны тэргүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ үеэр албан ёсоор тамгаа хүлээж авсан бөгөөд дэд тэргүүнээр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Монгол Улсын заан Ц.Магалжавыг сонгожээ.

Цэцдийн зөвлөлийн гишүүдээс тэргүүлэгч 13 хүний дунд дахин санал хураалт явуулж, тэргүүлэгчдийн хурлаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат Монгол Улсын заан Б.Сайнбаярыг МҮБХ-ны гүйцэтгэх захирлаар сонгов.

МҮБХ-ны наймдугаар “Их Эе” хурал гуравдугаар сарын 24-ний өдөр болж, шинэ тэргүүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгогдсон билээ. Энэ хурлаар Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнийг шинээр баталсан юм.

Харин тэргүүлэгчдээр улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, улсын гарьд Д.Рагчаа, Ш.Жаргалсайхан, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Л.Бадарч, Г.Элбэг, тэргүүн тайлбарлагч, бөх судлаач Б.Цогтбаатар, ахлах тайлбарлагч Ц.Батнасан, тэргүүн гарын даа Ё.Амарбаясгалан, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр нарыг батласан байна.

Б.Сайнаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.212.119.10)

    2018-04-05

    Энэ манай Алтайн нэг балай юм байдагын Хүрэлбаатар гээд багадаа коршонкон дээрээс унасан юм гэнэ лээ энэний бичсэн шүлгийг хүмүүс тоохгүй ээ. Эхнэр хүүхэд нь л уншдаг байх дандаа балайрч явдаг нөхөр

  • бөх сонирхогч зочин (64.119.16.29)

    2018-04-05

    ҮБХ одоо нэг хар Баянмөнхийнхөнний бузар хар хэл амнаас салах байгаадаа шинэ удирдлгууд нь шудрага байх хэрэгтэй шүү тэр ОЛОНямааны ард дагаж явдаг амьтан шиг Ү.Хүрэлбаатар бас юу ч билээдээ одоо болцгоо чи утга муутай шүлгээ хэлхэж баысан дээр байхдаа.Баянмөнх аврага бол Гачууртын уулын ам ханг алттай юм бишүү.Далан худалч дархан аврага минь

  • Зочин (66.181.160.58)

    2018-04-05

    Увсын бөхийн холбоо, Говь-Алтайн бөхийн холбоо нэгдэж Заргачдын бөхийн холбоо болж Ерөнхийлөгч Баянмөнх, дэд тэргүүн Хүрэлбаатар болох уу

  • zochin (43.228.131.152)

    2018-04-05

    ened nuguu heruuliig yaj ard tumend zuvuur oilguulaj chadah zuv zugt ni chigluuleed yavchih hun alga daa yan daa ene buhiin holboo