Н.Түвшинбаяр аварга Анаталъяагийн гранприд барилдана

Туркийн Анталъяа хотод жүдо бөхийн гранпри маргааш “Аntalya spor salоnu” спортын ордонд эхэлнэ. Энэ тэмцээнд 52 орны 344 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манайхаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй найман жүдоч хүч үзэх гэж байна.

Тухайлбал, тэмцээний 60 кг-ын жинд Д.Амартүвшин, ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар барилдах юм. Тэмцээнд оролцогчид өнөөдөр сугалаа татах бол маргааш хөнгөн жингээр эхэлж, ням гаригт өндөрлөх юм байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (103.10.21.73)

    2018-04-05

    sps sport suvag yaj uzdeg boloh ve mnbs hereglegchid ee esvel urvah uu

  • zochin (66.181.180.214)

    2018-04-05

    sps sport suvag

  • (150.129.141.232)

    2018-04-05

    Ямар телевизээр үзэж болох бол. Шууд дамжуулах телевиз байгаа болов уу

    zochin (150.129.141.232)

    2018-04-05

    sps sport suvag yaj uzdeg boloh ve mnbs hereglegchid ee esvel urvah uu

    zochin (150.129.141.232)

    2018-04-05

    sps sport suvag