Н.Төгсцогтын ээлжит тулааны товыг зарлалаа

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын 10 дахь өрсөлдөгчөөр Колумби улсын боксчин Оскар Эскандон тодорчээ. Тэд ирэх сарын 26-нд тулаанаа хийхээр болсон байна. Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт 2014 онд Инчёны Азийн тоглолтын дараа мэргэжлийн бокс руу шилжиж, промоутер Аль Хэймоны багт орсон. Дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор бэлтгэл хийдэг гавьяат тамирчин маань 2015 оноос хойш есөн тулаан хийж, хамгийн сүүлд Филиппиний Хармонито Де Ла Торрег оноогоор, бусдыг нь хүнд цохилтоор ялаад байгаа юм.

Түүний 10 дахь өрсөлдөгч О.Эскандон 2014 онд WBO- гийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цол хүртэж байсан тулаанч аж. Тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, гурван удаа ялагдсан намтартай юм байна.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)