Блю Айвийн хувийн стилист ил болов
- 2018-04-12
- Энтертайнмент
- 2
Гадаадын олон сэтгүүл, сайтын мэдээлж буйгаар Бейонсе ба Жей Зи нарын том охин Блю Айви Картер өөрийн гэсэн дэлгүүр хэсдэг мэргэжилтэн буюу стилисттэй ажээ. Мануэль А.Мендез гэх тэрхүү мэргэжилтэн нь Бейонсегийн хувийн туслах хийдэг байна. Тэрбээр Блю Айви Картерын хамгийн сүүлийн үеийн гайхамшигтай төрхүүдийн хэв маягийг хариуцан ажиллажээ. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард болсон “Wearable Art Gala” арга хэмжээнд Блю Айвийн алтан даашинз ба хосолсон малгайн чимэглэл нь Мануэлийн сонголт байсан аж. Тэрбээр мөн бяцхан Айвийн энэ жилийн Грэммигийн төрхийг бүрдүүлжээ. Блю Айви Грэммид оролцохдоо “Valery Kovalska” дизайнерын цагаан өнгийн tuxedo хослол болон гялалзсан саагаар бүрхсэн саарал гутал өмсч олны анхааралд өртсөн билээ.
Г.Ням
Сэтгэгдэл (2)
Иргэн (202.179.8.210)
Яанаа. яаж ч тордоод засал авахгүй царай муутай, эрэгтэй хүн шиг охин юмаа. ээж аавдаа бол хөөрхөн л байдаг байх даа.
zochin (92.40.248.236)
ENE HARUUD GANGARAH GEED BUR YADCHIH YUMAA. YADAJ BAIHAD IH TSARAI MUUTAI OHIN YUMAA