“VIP auto moto festival” долоо дахь жилдээ болно

Жил бүр уламжлал болгон зохиогддог Монголын хамгийн том супер дрифтийн шоу “VIP AUTO MOTO FESTIVAL” нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 28-29-нд “Авто худалдааны цогцолбор”-ын төв талбайд зохион байгуулагдана. Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг энэхүү спорт шоуг “VIP AUTO CLUB”, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Монголын Мэргэжлийн Спорт Авто машины холбоо хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн дрифтийн тэмцээн нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон талын ач холбогдол, онцлогтой болж байгааг дурдвал:

  • Монгол Улс болон ОХУ, БНХАУ,  БНСУ дөрвөн улсын тамирчдын халз тулаан
  • Сэтгэл сэргэж, нүд баясгах мото экстрим үзүүлбэрүүд, рекорд шинэчлэлтүүд
  • Мотоциклийн тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
  • Авто тюнингийн тэмцээн, үзэсгэлэн
  • Ховор содон авто хүлгүүдийн үзэсгэлэн
  • Унадаг дугуйн тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
  • Тамирчдад зэрэг, цол, хүндэтгэл олгох ёслол
  • Үзэгчдийн дундах олон төрлийн хөгжөөнт хөтөлбөрүүд, шагналт уралдаанууд
  • Урлаг соёлын үзүүлбэрүүд
  • Сайн үйлсийн хандивын аян:
  • Хүүхдийн аюулгүйн суудал
  • Хүүхдийн ном, сурах бичиг
  • Хүүхдийн тоглоом
  • Хүүхдийн тусламжийн утас 108-ын мэдээлэл, танилцуулга
  • Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 107 утасны мэдээлэл, танилцуулга
  • Нийслэлийн замын цагдаагийн газрын зөвлөгөө, мэдээлэл
  • “Лантуун дохио” ТББ-ын мэдээлэл, зөвлөгөө
  • “Car testing” – сонирхсон машин, мотоцикл, дугуйгаа унаж үзэх
  • Үзэсгэлэн худалдаа

Монголын дрифтийн спортын тамирчид, инженерүүд нь Дэлхийн шилдэг тамирчид, шүүгчид, үүсгэн байгуулагчид, сонирхогчдыг эх орондоо урьж туршлага солилцох, тамирчдадаа сургалт хийх, шүүлтийн системийг төгөлдөржүүлэх, тюнинг, супер тоноглолуудын загвар, хүчний гайхамшигт зохицол бүрдүүлэх зэрэгт нь бодит дэмжлэг үзүүлэх томоохон алхмуудыг хийж байгаа нь олны талархлыг зүй ёсоор хүлээж байна. Автоспорт шоуны гайхамшгийг мэдэрч, хэзээ ч дахин давтагдахгүй агшин хормуудын амьд гэрч болохыг хүссэн хүн бүхнийг 2018 оны дөрөвдүгээр сарын 28-29нд нийслэлийн “Авто худалдааны цогцолбор”-т хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн тамирчид, хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүс амжиж бүртгүүлнэ үү.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)