Х.Булгантуяа: Анх удаа орон сууц авбал 3-6 сая төгрөгийг татвараас хөнгөлнө

Монгол Улс Татварын багц хуульдаа өөрчлөлт оруулахаар иргэн, бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал авч байгаа билээ. Сангийн яамнаас 5000 гаруй хүнийг хамруулан 40 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүний хүрээнд 5000 орчим санал хүлээн авчээ. Засгийн газар иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг нэгтгэн хуулийн төсөлд тусгаж, удахгүй УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа аж. Татварын багц хуулийн зорилго нь татварын бааз суурийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих, ойлгомжгүй зүйл заалтыг цэгцлэхэд оршиж буй. Тухайлбал, татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд “Татвар төлөхгүй байна” гэж шүүмжлэгддэг зарим зах худалдааны төв, жижиг дунд бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжийг хамруулах зайлшгүй шаардлагатай. Үүний тулд татварын тайлагналтыг хялбар болгож, цагтаа тайлангаа өгдөг, шударга, хариуцлагатай татвар төлөгчдийг бодлогоор дэмжих харин татвараас зайлсхийдэг, шударга бусаар ханддаг татвар төлөгчдийн хүлээх хариуцлагыг өндөрсгөж байгаа гэдгийг Сангийн дэд сайд онцолж байна. Түүнчлэн Татварын багц хуульд зөвхөн аж ахуйн нэгж гэлтгүй жирийн иргэдийн амьдралд хамаатай олон зүйл заалт бий. Жишээлбэл, орон сууц худалдан авсан иргэн гурав хүртэлх сая төгрөгийн татварыг ТЕГ- аас буцаан авч болох юм байна. Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаар “Аж ахуйн нэгж санхүүгийн зах зээлээс санхүүжилт босгоход түлхэц болох үүднээс Хөрөнгийн биржид гаргасан хувьцааны ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг таван хувь, Хөрөнгийн биржээр бонд босгох замаар эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг таван хувь болгон буурууллаа. Мөн 25 хувийн татварын шатлалыг хоёр дахин нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн НӨАТ -ын босгыг өсгөж байна. Түүнчлэн Татварын ерөнхий газрын бие даасан, хараат бус байдлыг илүү сайжруулсан, нөгөө талдаа татварын байцаагч нараа хариуцлагажуулсан заалтыг оруулсан. Тухайлбал, татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэж байгаа. Анх удаа орон сууц авбал татварын хөнгөлөлтийг 3-6 сая төгрөг болгон нэмэгдүүлэх зэрэг иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжсэн олон өөрчлөлтийг тусгасан” гэв.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • s (203.91.119.66)

    2018-04-19

    nogdol,bondiin huugiin orlogoos adilhan l 10 huvi bsn shd, harin 0 leh shaardlagatai, horongiin zahaa tegj demjine, aan-g tegj baij horongiin zah ruu oruulna. nogdoliig 20-5 bolgoj ondor buulgasan met hudal medeelel bn.

  • МӨӨГИЙ (202.179.26.27)

    2018-04-18

    Тэр буцаан авалт НЭРТЭЙ юм нь ЧИРЭГДЭЛ нь дийлдэхгүй учраас ИХЭНХ иргэн авч чадахгүй бна Хууль дүрэмээ сайжруулаад ХҮНД ӨГӨӨЖТЭЙ болгомоор бна гэтэл элдэв цаас нэхээд авч чадахгүй Бна. Гэтэл тиймэрхүү цоорхой зарим эрхмэдэлтнүүд нь ашиглаад өөрсөддөө авчихдаг Одоо энэ НӨАТ-н буаанавалт дээр ХОНЖВОР гаргаад тэрийг ТАТВАРЫН ӨӨРСДӨӨ авдаг нь ҮНЭН

  • (103.212.119.34)

    2018-04-18

    shal teneghuuhen, nam dagaj bgaadl yu ch bolj boloh um. ene niigem dendej bna.