Оюутны дотуур байр: Тоон хэлээр

 

  • Их дээд сургуулийн 95 байгууллагаас 87 нь Улаанбаатар хотод, 8 нь хөдөө орон нутагт сургалт явуулж байна.
  • Нийт суралцагчдын 44.2 хувь буюу 69,513 оюутан Улаанбаатар хотын харьяалалтай, 55.8 хувь буюу 87,625 оюутан хөдөө орон нутгийн суралцагчид
  • 2016-2017 оны хичээлийн жилд 12,590 оюутан дотуур байранд суухаар хүсэлт гаргаснаас 96.3 хувь буюу 12,374 нь дотуур байраар хангагдсан.
  • Дотуур байранд амьдарч байгаа суралцагчдын 90.5 хувь буюу 11,198 нь өөрийн сургуулийн, 9,5 хувь буюу 1176 оюутан бусад сургуулийн дотуур байранд сууж байна.
  • Нэг оюутны байранд дунджаар 250-450 оюутан амьдардаг.
  • Төрийн өмчийн их дээд сургуулиудад өөрийн эзэмшлийн оюутны дотуур байртай, харин төрийн бус өмчийн их дээд сургуулийн 50 гаруй хувь нь дотуур байргүй
  • Сүүлийн жилүүдэд “Оюутны өргөө” 1, 2 дугаар цогцолбор байр, “Этүгэн” дээд сургуулийн оуютны байр, Хууль сахиулахын их сургуулийн, ХААИС-ийн 3-р байрууд шинээр ашиглалтад орсон.
  • Их дээд сургуулийн оюутны байрны 60 шахам хувь нь 1960 онд баригдсан. Өнөөгийн мөрдөгдөж байгаа “Оюутны дотуур байрны үйлчилгээний тухай” Монгол Улсын стандарт MNS586952008 нөхцөлийг хангаж чадахгүй байгаа юм.
  • Монголын оюутны холбоо болон дотуур байрны багш нарын холбооноос 2 жил тутам оюутны байрны дунд шалгалт явуулж “Улсын болон оны тэргүүний дотуур байр” шалгаруулж, шагнаж урамшуулдаг.
  • Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 45 дугаар тогтоолын 3.2.23 дугаар заалтад “Оюутны дотуур байрны хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ” гэж тусгажээ. Уг заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын оюутны дотуур байрны хүртээмжийг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг БСШУС-ын сайдын тушаал гарган ажиллаж байна.
  • Дотуур байрны багш нарын анхдугаар уулзалт зөвлөгөөнийг 2011 онд, 2 дугаар зөвлөгөөнийг 2013 онд, дугаар зөвлөгөөнийг 2015 онд тус тус хийсэн. Улсын 4 дүгээр зөвлөгөөн өнөөдөр буюу 2018.04.18-нд МУБИС-ийн 1-р байрны 201 тоотод болно.
  • Зөвлөгөөн өглөө 10.00 цагт эхэлж 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • 1+1 (103.87.255.42)

    2018-04-18

    Сайн л байна ш дээ. уг нь эр эмээр нь хольж оруулдаг болмоор юм

  • kkkk (1.25.91.6)

    2018-04-18

    naad oyutni bairand udurt hichneen huuhed hiigdej baigaa too bain uu?

    1+1 (1.25.91.6)

    2018-04-18

    Сайн л байна ш дээ. уг нь эр эмээр нь хольж оруулдаг болмоор юм