Галын тархалтыг зогсоожээ

Цагдаагийн хотхонд өнөөдөр /2018.04.19/  12.00 цагийн орчимд гал гарчээ. Тодруулбал "БЗД-ийн 4 хороонд байрлах 43 дугаар байрны найман давхарт гал гарч байна" гэх дуудлага 12:47 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын гал унтраах хоёр анги, тасаг ажиллаж байна. 

Одоогоор галын тархалтыг зогсоосон бөгөөд гал гарсан шалтгааныг тогтоохоор  шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Иргэдийг анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)