Улаанбаатарт 9-11 градус дулаан байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ :

Өнөөдөр нутгийн төв хэсгээр хур тунадас орно.

2018 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд     6-11 метр. 9-11 градус дулаан байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)