Хакүхо аварга бэлтгэлээ түр завсарлав

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн долоо хоногт Японыг зорьсон билээ. Тэрбээр очсон хойноо бие нь чилээрхсэн учир бэлтгэл хийхээ түр зогсоожээ. Их аварга хаврын тойргийн барилдаанаас энэ сарын 15-ны өдрийг хүртэл чөлөө аваад байсан юм.

Харин бусад нь тойргийн барилдаанд оролцож байгаа бөгөөд хотуудад сүмогийн үзүүлэх тоглолт хийж байгаа аж. Мэргэжлийн сүмогийн нацү башё ирэх сарын 13-27-ны өдрүүдэд Токио хотод болно.

Б. Анир

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)