Хөлбөмбөгийн ДАШТ-ний “Алтан дагина” цом Монголд ирлээ
- 2018-04-23
- Спорт
- 0

Монгол Улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий алдартай "Алтан дагина" цом өнөөдөр Монголд ирлээ. Алтан цомыг Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд 11 цагт, Шангри-Ла зочид буудалд 13 цагт танилцуулах юм байна.
МХБХ-ны ногоон талбайд болох арга хэмжээний ХӨТӨЛБӨР:
10:00 Оддын хөлбөмбөг
11:00 ДАШТ-ий цом талбайд ирэх (МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ)
12:30 МХБХ-ны супер цомын тоглолт (Эрчим - Улаанбаатар Сити)
Энэхүү үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй болох бөгөөд 2017 оны есдүгээр сард ОХУ-аас гараанаасаа гарч зургаадугаар сарын 3-нд ОХУ-ын нийслэл Москва хотод бариандаа орсноор дэлхийн 53 улс, 91 хотоор аялах аялал дуусах юм байна.
"Алтан дагина" цом нь 6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт оржээ. Хөлбөмбөгийн спортын оргил болсон уг нэр хүндтэй цомд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын Ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг аж.


Сэтгэгдэл (0)