Нацү башег Какүрюү М.Ананд манлайлав
- 2018-05-01
- Спорт
- 0

Японы мэргэжлийн сүмогийн нацү башёгийн банцүкег зарлалаа. Нацү башёг Какүрюү М.Ананд аварга манлайлж, Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийг тэргүүлнэ. Мөн жил гаруй хугацаанд барилдаагүй ёкозүна Кисеносато зүүн жигүүрийг удаалжээ. Сэкиваке Точиношин зүүн жигүүртээ бичигдсэн бол Ичиножёо А.Ичинноров сэкиваке цолоо эргүүлэн авав. Комүсүби цолтноор Эндо тодорсон бол Митакеуми чансаа буурч комүсүби болжээ.
Түүнчлэн Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн нэг, Чиёошома Г.Мөнхсайхан зургаа, Араваши Э.Дөлгөөн маэгаширагийн 12-т эрэмбэтэй явна. Жюүрёо зиндаанд Кёкүшюүхо Б.Эрдэнэбаатар зүүний гурав, Азамарюү С.Тодбилэг зургаа, Дайшохо Р.Шижирбаяр барууны зургаа, Сэйро А.Өнөболд зүүний долоо, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найм, Миторюү Б.Төрболд барууны ес, Такайнова А.Баасандорж 11-т эрэмбэлэгджээ. Нацү башё ирэх сарын 13-нд эхлэх юм.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)