Пауэрлифтингийнхэн Азийн аваргаас алт, хүрэл медаль хүртлээ

Энэтхэгт пауэрлифтингийн Азийн АШТ энэ сарын 1-5-нд болж, манай хоёр тамирчин медалийн тавцанд гарлаа. Тухайлбал, тэмцээний М-1 ангиллын -120 А.Отгонбаяр алтан медаль хүртсэн бол залуучуудын ангиллын 83 кг-ын жинд Х.Төртайван хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тивийн аваргын тэмцээнийг өндөрлүүлэв.А.Отгонбаяр суултын төрөлд 280 кг-ыг шахсан бол хэвтээгээс 230, газраас таталтаар 230 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн байна. Харин Х.Төртайван хэвтээгээс 137 кг-ыг шахсан бол газраас таталтаар 235 кг-ыг татснаар хүрэл медаль хүртжээ. 

Пауэрлифтингийнхэн Азийн аваргаас алт, хүрэл медаль хүртлээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)