Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тасалбарын 89 хувийг борлуулжээ
- 2018-05-07
- Спорт
- 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил дууссан талаар мэдэгдлээ. Тэрбээр “Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд зориулж Орос улсын зүгээс хангалттай сайн гүйцэтгэлтэй ажлыг хийлээ. Дэлхийн цомын тэмцээнийг зохион явуулах гэж буй мужийн дарга нарыг бэлтгэл ажилд байнга анхаарал хандуулахыг шаардахын зэрэгцээ тэмцээний үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын тулд Аюулгүй байдлын хэлтсийг нягт нямбай ажиллахыг шаардсан” гэв. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 14- нөөс долоодугаар сарын 15-нд ОХУ- ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд зэрэг болно. Одоогийн байдлаар хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбарын 89 хувийг худалдаалаад байгаа ажээ.
Г.Тэнгис

Сэтгэгдэл (0)