Ялалтын баяр, бидний ч баяр

 Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. Өнөөдөр дэлхийн II дайн Европ тивд дуусч,цашистын Германыг холбоотны цэргүүд буулган авсаны 73 жилийн ой тохиож байна.

Аугаа их ялалтын баярыг манай улс тэмдэглэдэг байсан цаг саяхан. Монголын ард түмэн уг ялалтад хувь нэмрээ оруулсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг билээ. Тэгвэл Ялалтын баяртай холбоотой түүх дурсгалын фото зургуудыг хүргэж байна.

Мөнхийн зул, Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш дурсгалын цогцолбор нээгдсэний 50 жил

Өнөөдөр Ялалтын баяр

Өнөөгөөс 50 жилийн өмнө Кремлийн хананы дэргэд “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” нэртэй дурсгалын уран барилгын цогцолбор нээгдэн мөнхийн  зулыг нь асаажээ.

Агуу их орны дайнд амь үрэгдэгчдийн дурсгалд зориулагдсан бамбар асаах санааг дайнд оролцож явсан Щекины химийн үйлдвэрийн дарга Сергей  Жобазе гарган Ялалтын баярын өмнө 1955 оны тавдугаар сарын 6-нд Тула мужийн Щекины районы Первомайский сууринд асаасан байсан нь Мөнхийн галын урьдатгал нь болсон байв.

Тэр зулын галыг нэр нь тодроогүй зөвлөлтийн дайчдын шарилын үлдэгдлийг  дахин нутаглуулсан булшны ойролцоо асаасан байв. Тэр булшин дээр  бетоноор таван хошууны дүрс бүхий хөшөө босгосон байв. Энэ санаачлагын дараа Агуу эх орны дайнд зориулагдсан  дурсгалын цогцолборуудад  Мөнхийн гал асаах санаачлага Зөвлөлтөд газар авсан юм. 1957 онд анхны мөнхийн галын  бууринд “Гашуудаж  буй дайчин” гэсэн дурсгалын цогцолборыг босгожээ.

Өнөөдөр Ялалтын баяр

“Гашуудаж  буй дайчин”  цогцолборын Мөнхийн галыг сэргээн шинэчилсэн ёслол дээр, 2013 он.

Кремлийн ханын дэргэд “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшин” дээр асч байгаа Мөнхийн зулыг 50 жилийн өмнө, 1967 оны тавдугаар сарын 8-нд асаажээ. Хувьсгалын 40 жилийн ойгоор Марсын  талбайд “Хувьсгалын дайчид” нэртэй цогцолборт 1957 оны арваннэгдүгээр сарын 6-нд асаасан бамбараас гал авчран  Кремлийн мөнхийн галыг асаасан байв.

Өнөөдөр Ялалтын баяр

Дурсгалын цогцолборын нээлтэд зориулсан бамбарыг болд хайлуулагч Митрофан  Жуковский  Кировын үйлдвэрийн  (өмнө нь "Путиловын завод", "Улаан Путиловец")  мартенийн №1 зуухнаас асаасан байлаа


Жуковский том “халбагаар зуухнаас  металын хайлмагийг  шалан дээр асгасны дараа хүндэт харуулын салааны нэг цэрэг тэр металлын хайлшнаас бамбрыг асаасан байв. Дараа нь өөр нэг цэрэг тэрбамбраас “сарсан багваахай” гэгдэх керосины  дэнлүүг асаав. Үүний дараа ёслолын  цуваа галыг Марсын талбайд авчран дэнлүүнээс Мөнхийн галыг асаажээ. 

Үүнээс 10 жилийн дараа Марсын талбайн мөнхийн галаас Москвад авчран  Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны  Мөнхийн галыг асаажээ.

Бүх ард түмний хэмжээний энэ чухал дурсгалын цогцолборыг Кремлийн ханын дэргэд  Александровын цэцэрлэгт 1966 онд босгосон юм. Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилын үлдэгдлийг 1941 оны цус урсгасан тулалдаан болж байсан Ленинградын засмал замын 41 дэх  км-т  байгаа нийтийн булшнаас авчран цогцолборт нутаглуулжээ.

Өнөөдөр Ялалтын баяр

ЗХУКН-ын Москва хотын хотын намын хорооноос ЗХУКН-ын Төв хороонд илгээсэн захидлаас, 29.04.1967 . "Нэр нь үлмэдэгдэх цэргийн булш” хөшөөг нээх баярын арга хэмжээний дарааллын тухай санал / Москвагийн төв архив

Өнөөдөр Ялалтын баяр

Нэр нь үл мэдэгдэх цэргийг нутаглуулах ёслолын арга хэмжээ 1966 оны арванхоёрдугаар сарын 3-нд явагдсан байна. Улбар шарга-хар туузаар чимэглэгдсэн авсыг их бууны байлдааны  суурь дээр байрлуулан  Крюково станцаас Кремль хүртэл  хүндэт харуул, цэргийн үлээвэр хөгжмийн хамтлаг дагалдан хүргэжээ.

Өнөөдөр Ялалтын баяр

Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилтай гашуудлын цуваа Манежийн талбайгаар дамжин Александровын цэцэрлэгийн зүг явж байгаа нь 1966 оны арванхоёрдугаар сарын 3. Фото: Леонид Бергольцев / Москвагийн төв архив

Өнөөдөр Ялалтын баяр

Нэр үл мэдэгдэх цэргийг нутаглуулах ёслол. Баруун талд нь Зөвлөлтйн хоёр удаагийн бааатар, маршал К. Рокоссовский. 3 декабря 1966 г. Фото: Леонид Бергольцев / Москвагийн төв архив

Өнөөдөр Ялалтын баяр

Мөнхийн галыг 1967 онд Марсын талбайгаас Москвад хийн бамбарын тусламжтайгаар авчирчээ. 

Өнөөдөр Ялалтын баяр

“Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” дусгалын уран барилгын цогцолборыг Кремлийн ханын дэргэд Александровын цэцэрлэгт 1967 оны тавдугаар сарын 8-нд нээсэн юм.

Мөнхийн зул асаах ёслолд Зөвлөлтийн баатар Алексей Маресьев, Григорий Мусланов, Иван Тенищев нар оролцов. Бамбраас мөнхийн галыг ЗХУКН-ын ТХ-ны  ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев асаасан байлаа.

Оросын Ерөнхийлөгчийн 1997 оны арванхоёрдугаар сарын 8-ны зарлигаар Москва дахь  “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” дээрх мөнхийн зулын дэргэд Ерөнхийлөгчийн хорооны бүтцээс  байнгын хүнтэт харуул зогсоох болсон байна. Хүндэт харуул өдөр бүр өглөөний 8-аас оройн 20 цагийн хооронд  цаг тутам  солигдож байдаг.

ОХУ-ын ард түмний түүх, соёлын өвийг хадгалах тухай Оросын Ерөнхийлөгчийн 2009 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг зарлигаар “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” цогцолборт Бүх үндэстний цэргийн алдарын статус олгон  Оросын ард түмнүүдийн онцгой үнэтэй соёлын өвийн байгууламж  болгосон байна.

Өнөөдөр Ялалтын баяр

Цэргийн булшны зүүн талд ягаавтар хүрэн кварцаар  ханан хөшөө босгон түүн дээр “Эх орныхоо төлөө амь үрэгдэгсэдэд. 1941–1945" гэсэн үсгийг сийлжээ.

Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны баруун талд Кремлийн ханын дагуу хүрэн улаан чулуун  блокууд босгожээ.

Өнөөдөр Ялалтын баяр

Эдгээр блокууд дор Агуу эх орны дайны баатар хотууд Ленинград, Киев, Минск, Сталинград, Севастополь, Одесса, Керчь, Новороссийск, Мурманск, Брестын цайз, Тула, Смоленск зэрэг бусад хотуудын газар  шороо хадаглагдаж байгаа. Блок бүрд хотын нэрийг сийлж,  баатрын “алтан таван хошуу” медалийн дүрсийг  хөөлгөн хийсэн чимэглэлтэй. 

Өнөөдөр Ялалтын баяр

Өнөөдөр Ялалтын баяр

Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны тагийн хавтан дээр цэргийн дуулга малгай, лаврын  модны мөчир байлдааны туг дээр байгаа зохиомжтой.

Өнөөдөр Ялалтын баяр

Мөнхийн зулын  дэргэд "Имя твое неизвестно, подвиг твой бессмертен" (”Чиний нэр мэдэгдэхүй, чиний  гавъяа мөнхийн”) гэсэн үгийг металл үсгээр шигтгэсэн байгаа.

Ш.Самбуу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)