Н.Төгсцогт эрчимт бэлтгэлдээ оржээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогтын 10 дахь өрсөлдөгчөөр Колумбын боксчин Оскар Эскандон тодорсон бөгөөд тэд энэ сарын 26-нд тулалдана. Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт 2014 онд Инчёны Азийн наадмын дараа мэргэжлийн рингэнд гарч, промоутер Аль Хэймоны багт орсон. Дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор бэлтгэл хийдэг тэрбээр 2015 оноос хойш есөн тулаан хийж, хамгийн сүүлд Филиппиний Хармонито Де Ла Торрег оноогоор, бусдыг нь хүнд цохилтоор ялаад байгаа билээ.

Түүний 10 дахь өрсөлдөгч О.Эскандон 2014 онд WBO-гийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан тулаанч бөгөөд мэргэжлийн рингэнд 28 тулаан хийснээс гуравт нь ялагдсан намтартай. Ийм тулааны туршлагатай боксчинтой өрсөлдөх Н.Төгсцогт “бэлтгэл, бэлтгэл, бэлтгэл” гэсэн давтамжаар эрчимт бэлтгэлдээ оржээ.

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)