“Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран энэ тавдугаар сарын 17-нд тохиож буй “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн  Эрүүл мэндийн төвүүдээс гадна “Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Мөнгөн гүүр”, “Номун” зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцоно.

Өдөрлөгийн үеэр цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, үзлэг оношилгоо хийх, эрүүл мэндийн зөвлөмж өгөх, цусны даралт хэмжих, биеийн жин болон өндөр хэмжих, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зэрэг олон талын арга хэмжээ зохион байгуулах юм. Эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт энэ сарын 17-нд Д.Сүхбаатарын талбайд болох юм байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)