Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ

“Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ.


Тэрбээр энэ сарын 17-19 Финланд улсад болсон Олон улсын пауэрлифтингийн холбоо /IPF/ -ны хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий 105 кг-д энэ жингийн дэлхийн рекордыг 2 удаа шинэчлэж 242.5 кг шахаж өргөн Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.



Пауэрлифтингийн RAW төрлөөр Монгол Улсын анхны дэлхийн аварга, рекорд амжилтын эзэн Э.Содномпилжээ Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Үндэсний шигшээ багийн гишүүн бөгөөд ШШГЕГ-ын 439 дугаар ангийн Сүлд сдорт хорооны тамирчин юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)