Билл Гейтсийн зун заавал унших 5 номыг танилцуулж байна

 “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс жил бүр таван ном уншихыг зөвлөдөг уламжлалтай билээ. Тэрбээр энэ зун заавал унших номын жагсаалтаа нийтэлсэн бөгөөд “Жагсаалтыг гаргахдаа суутан болох замнал, хүмүүс хүнд шалгуурыг хэрхэн даван туулдгийг бидэнд ухааруулах номнуудыг багтаахыг хичээлээ. Хүн төрөлхтөн хэрхэн үүссэн, бид хаашаа явж байна вэ гэсэн сонирхолтой асуултын хариултыг эдгээр бүтээлээс унших боломжтой. Хэдийгээр гүнзгий утга агуулгатай ч эдгээр номыг аль ч насны уншигчид төвөггүй ойлгоно” хэмээжээ.

Ингээд тэрбумтан Билл Гейтсийн санал болгосон таван номыг тайлбарын хамт танилцуулж байна.

1. Уолтер Айзексон “Леонардо да Винчи” намтар ном “Айзексон агуу Леонардогийн амьдралын янз бүрийн үеийг сонирхолтойгоор харуулж, юу түүнийг агуу суутан болгосныг тайлбарласан. Үнэхээр сайн ном” хэмээн Билл Гейтс бичжээ.

2. Кейт Боулер “Everything Happens for a Reason and Other Lies I’ve Loved” роман Билл Гейтс “Үхэхгүйн төлөө янз бүрээр оролдох хүмүүний хүслэн, хувь заяа, итгэл үнэмшлийн тухай сэтгэл хөдөлгөсөн зохиол” гэж үнэлсэн байна.

3. Жорж Сондерс “Lincoln in the Bardo” “Линкольн уй гашуу, үүрэг хариуцлагын дарамтад яаж зовж байсныг би мэдэрсэн. Үнэхээр сонирхолтой сайхан бүтээл тул та уншиж дуусаад найз нөхөдтэйгөө энэ номын талаар ярилцах хүсэл төрөх болно” гэж Билл Гейтс дүгнэсэн байна.

4. Дэвид Кристиан “Origin Story: A Big History of Everything” шинжлэх ухааны ном Тэрбээр энэ номын тухай сэтгэгдэлдээ “Өөрийн мэдлэг, чадвараа дахин нэг шалгаж үзэх сайхан боломж. Энэ ном орчлон ертөнцөд хүн төрөлхтөн ямар байр суурьтай вэ гэдгийг танд тайлбарлаж өгөх болно” гэжээ.

5. Ханс Рослинг “Factfulness” “Харамсалтай нь Ханс өнгөрсөн жил биднийг орхин одсон. Гэхдээ тэрбээр дэлхий ертөнцийн талаарх энгийн үнэнийг ойлгох боломжийг бидэнд үлдээсэн. Энэ ном дэлгүүрийн лангуун дээр гарсан цагаас нь би хүмүүст санал болгож байгаа. Миний уншиж байсан хамгийн шилдэг номын нэг” гэж Билл Гейтс дүгнэсэн байна.

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)