Шилдэг тамирчдыг К.Роналдо тэргүүллээ

Спортын ESPN суваг дэлхийн хамгийн алдартай 100 тамирчинг шалгаруулсан байна. Санал асуулгын дүнд Португалийн шигшээ баг, Испанийн “Реал Мадрид” клубийн тоглогч, хөлбөмбөгчин Криштиан Роналдо жагсаалтыг тэргүүлсэн байна. Жагсаалтын хоёрт АНУ-ын сагсан бөмбөгч Леброн Жеймс, гуравдугаарт Аргентиний шигшээ багийн довтлогч, хөлбөмбөгчин Лионель Месси нар эрэмбэлэгджээ.

Харин дөрөвдүгээр байрт Бразилийн хөлбөмбөгчин Неймар, тавдугаарт теннисчин Рожер Федерер багтсан бол гольфийн алдарт тамирчин Тайгер Вүүдс зургаад бичигджээ. К.Роналдо дэлхийн хамгийн алдартай тамирчдын жагсаалтыг 2016 оноос хойш тэргүүлж байгаа юм.

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)