Уулчин Ж.Бямбасүрэн шинэ амжилт тогтоов

Уулын спортын мастер Ж.Бямбасүрэн энэ сарын 16-нд дэлхийн дээвэр Эверестийн оройд гарсан бол өнгөрсөн мягмар гарагт дэлхийн дөрөв дэх ноён оргил Лхоце хайрханд амжилттай авирчээ. Ингэснээр нэг сарын хугацаанд 8000 метрээс дээш өндөртэй оргилд амжилттай авирсан Монголын хоёр дахь уулчин болсон юм. Өмнө нь олон улсын хэмжээний мастер Л.Баярсайхан Чо-Оюу, Шишмангма оргилд найм хоногийн зайтай авирч дээд амжилт тогтоогоод байжээ.

“Хайрхан аялагч” клубийг үүсгэн байгуулагчийн нэг, спортын мастер Ж.Бямбасүрэн энэхүү авиралтдаа 2017 оноос бэлтгэж эхэлсэн ба Непал улсыг өнгөрсөн сард зорьжээ. Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын долоо дахь уулчин болсон юм. Лхоце уул нь Хятадын хил дээр оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 8516 метрийн өндөрт оршдог аж.

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)