АН-ынхан бодит байдлыг улстөржүүлдгээ болих хэрэгтэй

УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаарх хэлэлцүүлгийг хийх явцад АН-ын гишүүдийн зүгээс ирэх онуудад төвлөрөх орлогыг багаар төсөөлж байна. Улмаар ирэх сонгуульд зориулж, орлогын өсөлтийг бодитоор тусгахгүй байна гэх шүүмжлэлийг өрнүүлээд буй. Тэр дундаа УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ талаар удаа дараа ярьж байгаа нь зохион байгуулалттай улстөржилт гэдгийг эрх баригчид хэлж байна. Учир нь, З.Нарантуяа гишүүний хувьд өөрөө Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүн бөгөөд төсвийн төсөөллийн талаар бодит мэдээлэлтэй атлаа ингэж нийтийг төөрөгдүүлэх зүйл ярьж байгаа нь эрүүл бус шүүмжлэл гэдгийг хэлж байна. Хүн өөрийнхөө хамгийн их мэддэг зүйлийн талаар ярьдгийн адилаар АН-ынхан өөрсдөө улсын төсвөөс сонгуулийн мөнгө босгох гэж багагүй зүдэрсэн учраас өөрсөд шигээ санаж, хоосон хардлагаар ийм зүйл ярьж байна гэх тайлбарыг эрх баригчдын зүгээс өгч байгаа аж. Энэ талаар УИХ- ын зарим гишүүний байр суурийг сонирхсоноо хүргэе.

Д.ХАЯНХЯРВАА: ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙГ МУУЛАХЫН ТУЛД МУУЛААД ХЭРЭГГҮЙ

Сонгуулийн мөнгө босгож байсан өөрсдийнхөө туршлагыг АН-ынхан яриад байна гэж ойлгосон. Улсын төсвөөс сонгуулийн мөнгө цуглуулах тухай ойлголт хаана, хэзээ ч байж болохгүй, ийм байх ч боломжгүй. Ер нь төсвийн хүрээний мэдэгдэлд бид үндсэн үзүүлэлтээ л авч хэлэлцэж байгаа юм. Улсын төсвийг ирэх аравдугаар сард хэлэлцэнэ. Тэр үед хар л даа. Улсын төсвийг бүх хүнд нээлттэйгээр хэлэлцдэг юм шүү дээ. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүн нь АН- ын З.Нарантуяа шүү дээ. Төсвийг хэрхэн батлах гэж байгааг бүх талаас нь шинжилж дүгнэх боломж нь тэр хүнд бүрэн бий. Бодит байдал ийм байхад бүгдийг улстөржүүлж, болж бүтэхгүй зүйл яриад байдгаа болих хэрэгтэй. Мэдсээр байж ийм зүйл яриад байгаа нь хамгийн увайгүй үйлдэл гэдгийг хэлье. АН засгийн эрх барьж байх үед улсын төсвийн орлого жил бүр нэг их наяд төгрөгөөр тасарч байлаа шүү дээ. Үүнээсээ болоод ойр ойрхон тодотгол хийсээр ирсэн. Энэ нь гишүүдийнхээ аманд багтсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бүгд тойрогтоо ийм, тийм төсөв тавиулна гэж улайрдаг, түүнийг нь ёсоор болгодог. Эргээд үүнийгээ нөхөхийн тулд хоосон орлого нэмчихдэг, гэтэл ганц нь ч биелдэггүй. Ардын нам засгийн эрхэнд гарснаар улсын төсөв 900 орчим саяар давж биелээд байна. Ингэж эдийн засгийн үзүүлэлтүүд эрүүлжиж, зөв болж байгаа нь эдийн засаг зөв замдаа орсны илрэл шүү дээ. Ийм эерэг үр дүнг сөрөг хүчнийхэн улстөржүүлж, муулахын тулд муулаад байгаа нь энэ.

Б.ЖАВХЛАН: УЛСЫН ТӨСӨВ, СОНГУУЛЬ ХОЁРЫГ ЗОХИЦУУЛСАН ХУУЛЬ БИЙ

Бидний гол зорилго бол эхний ээлжид эдийн засгийг тогтворжуулах, улмаар тогтвортой өсөлт бий болгох суурийг тавих юм. Манай улсын эдийн засаг хүссэн хүсээгүй уул уурхайгаас хамааралтай. Тэр дундаа нүүрс, зэсийн үнэ үүнд хамгийн чухал. Өнөөдрийн байдлаар эдийн засагт эерэг үзүүлэлт гараад эхэлсэн нь санхүү, төсвийн менежемент зөв байсны илрэл. Цаашдаа бодлого зөв байвал одоогийн өсөлтөө эдийн засагтаа зөв шингээнэ. Дээрээс нь бид эдийн засгийн ямар хайрцганд байгаагаа бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан байгаа шүү дээ. Тэдэнтэй ярьсан хэлснээсээ гажвал Монгол Улс олон улсад тоглогч байж чадахгүй. Тийм болохоор бид энэ хайрцгандаа л амьдрах ёстой, хөтөлбөр дуустал. Төсвийн хүрээний мэдэгдлийг ч мөн ийм л зарчмаар оруулж ирсэн. Орлогоо бодитоор тооцоолоогүйгээс төсвийн сахилга бат алдагдаж байсан муу түүхийг давтахгүй гэсэн үг. Ирэх онд бидний төсөвлөснөөс илүү орлого орж ирэхийг үгүйсгэхгүй. Тэр үед Засгийн газрын болон гадаад өрд шилжүүлэх хувилбар юм. Тиймээс бид боломжгүй төсөөллийг орлогод оруулж огт болохгүй. Сонгуулийн зардлыг төсвөөс босгох нь гэж АН-ынхан яриад байгааг ойлгохгүй байна. Хуулиараа тийм зүйл байдаг эсэх талаар би огт сонсч байгаагүй. Улсын төсвийн төсөөлөл, сонгууль хоёр хоорондоо огт холбоогүй зүйл. Эдгээрийг зохицуулсан тус тусын хууль бий. Энэ зарчмаар нь л явуулна. Ерөөсөө өмнөх жилүүдийнхийг харахад улсын төсөвт жилд 1-2 удаа тодотгол хийж ирсэн нь төсвийн сахилга батгүй байсны бодит илрэл юм.

Д.ДАМБА-ОЧИР: АН-ЫН МУУ ЖИШГИЙГ ДАВТАХГҮЙ

Ирэх онд төсөвт багагүй хэмжээний зардал нэмэгдэхээр байгаа. Үүнтэй зэрэгцээд орлого ч гэсэн багагүй өсөлттэй байхаар байна. Тиймээс бид яг бодит байдлыг нь төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан. Албаар багаар тооцсон зүйл огт байхгүй, ийм байх ч боломжгүй. Энэ бол цэвэр хардлага, улстөржилт. Орлого орж ирэхээр байгаа учраас зардлаа ч зэрэг нэмнэ. Учир нь, эдийн засаг харьцангуй сэргэж байгаа учраас хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг ирэх онд түлхүү явуулахаар төсөөлж байна. 2012-2016 онд АН-ынхан орлогоо хэт өндрөөр төсөөлснөөс орлого дутдаг, үүнээс болоод дуртай үедээ төсөвт тодотгол хийдэг болчихсон байсан шүү дээ. Энэ удаад бид ийм алдаа гаргахгүйн тулд орлого нь зарлагаасаа давахаар төсөөллийг тооцож байна. Жишээлбэл, энэ оны эхний улирлын байдлаар орлого давж биелсэн. Энэ бүхний үр дүнд улсын төсөв алдагдалгүй ажиллаж байна л гэсэн үг. АН-ын зарим гишүүний хэлж байгаачлан бид уул уурхайн бүтээгдэхүүнээ багаар тооцсон зүйл ерөөсөө байхгүй. Харин ч нүүрс, зэсийнхээ үнийг хамгийн өндөр байхаар тооцсон. Үндсэндээ дэлхийд уул уурхайн бүтээгдэхүүний өсөлтийг хэдэн төгрөгөөр тооцож байна, яг тэр хэмжээгээр л тавьсан.

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Иргэн (122.201.21.48)

    2018-05-25

    АН-ы томчууд 2012-2016 онд хэдэн тэрбумын зээл авч үрэн таран хийж , өөрсдөө идэж ууж завшиж, зарим нь шоронд орж, зарим нь одоо шалгагдаж байгаа. Энэ намын гайгаар Монгол улс хямралд орж, ядуурч, ОУВС-д хандаж гуйлга гуйхаас өөр замгүй болсон ш дээ. Одоо бүү энхийн цагаан тагтаа болж жүжиглэ. Ард олон гайг чинь мартаагүй.

  • zochin (122.201.22.185)

    2018-05-25

    AN n ene hked ERDENE , ERDENEBAT, NARANTUYA / emegtei hkun chi odoo boliochee, zabkhanaas yaj garsan be/ Purebdorj nar ard tumnii nuden deer hkel , TA NAR ene hkugstaand yduursan uls ornoo , ard tumnee yaj eed n i tatab , yu ch hkiigeegyi dandaa ajil hkiikh gej oroldoj bgaa negee khesgee dandaa mushgij muulna ARD tumen AN g medej bgaa ta nariig TV , radiogoor ard tumen sanal bodloo tes ch ydan egcch bna , odoo tenegtehkee boli erdenebatiig erguulj ter Baganuurt ni ab Selengechuudee

  • Зочин (103.212.118.65)

    2018-05-25

    Хоёр намынхан хөл,толгойгоо алдаж айсуй сонгуульд ард түмнээ молигдох явцгүй болж,ядарсан иргэд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэхнээ.Хажууд Ёрөнхийлөгчийн шадрууд улам муухай харагдуулаад...

  • Зочин (103.212.118.65)

    2018-05-25

    Хоёр намынхан хөл,толгойгоо алдаж айсуй сонгуульд ард түмнээ молигдох явцгүй болж,ядарсан иргэд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэхнээ.Хажууд Ёрөнхийлөгчийн шадрууд улам муухай харагдуулаад...

  • Сонгогч (103.212.118.65)

    2018-05-25

    АН-ын Төр-Засгийн эрхийг барьж бх үёд хийсэн тёндёрийн мөнгө угаалтыг энэ ЗГ маш тэвчээртэй хандаж,гол нөхдийг 421-рүү илгээхгүй бхад энэ халзан Эб,Хадгаламж банкны тодотголтой Нт,Эби-ийн дагавар хүү Пд,БНСАУ-д онгоцны мотор гулгуулсан ЛуБ, НД-ийн мөнгийг олон тэрбумаар цавчсан С.Э гээд дандаа хулгарууд сөрөг хүчний байрнаас биш өмнөх өмхийгээ аргалах гээд булхай илэрдгийн сүүлчийн шатанд амь тэмцэн орилолдож,Баасан авгайг залаад ч нэмэр алга...!?

  • зочин (124.158.107.106)

    2018-05-25

    Алтанхуягийн дэмээр албан тушаалд хүрсэн Эдэнэбат түгжил зан гаргасан хэвээрээ юу

  • Зочин (202.179.31.39)

    2018-05-25

    Дарханы Хонгор сумыг мөнгөн усаар хордуулсан, Лүнгийн засмал замыг барих гэж олон жил бузарласан энэ 2 заваан юмнаас МАН салаагүй цагт хэн эд нарт итгэх юм бэ