Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дээрх 10 дахь тулаан энэ сарын 26-нд болно. Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр боксчин Оскар Эскандон тодорсон билээ. Н.Төгсцогт 2014 онд Инчеоны Азийн XVII наадмын дараа мэргэжлийн бокст шилжсэн билээ. Тэрбээр 2015 оноос хойш есөн тулаан хийж, хамгийн сүүлд Филиппиний Хармонито Де Ла Торрег оноогоор ялсан.

Харин өмнөх найман өрсөлдөгчөө бүгдийг нь хүнд цохилтоор ялж байв. Түүний 10 дахь өрсөлдөгч О.Эскандон 2014 онд WBO- гийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, гурван удаа ялагдсан байна.

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)