Дэд сайд Ж.Сауле “Мах, сүүний анхдугаар аян”-ы ажлын хэсгийг даргалж байна

Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Үндэсний аян өрнүүлэх тухай” 212 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолын хүрээнд ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-98 дугаар тушаалаар “Мах, сүүний анхдугаар аян”-ы төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал боллоо. Тус аяны ажлын хэсгийн даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажиллаж байгаа бөгөөд аяны хүрээнд хийж буй ажил, арга хэмжээний талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Мэдээллийг сонссон ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажлын хэсгийн гишүүдэд цаашид хийх ажлын талаар тодорхой үүрэг чиглэл өглөө. 

         “Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах, мал, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын хэрэгцээг хангаж, экспортыг дэмжих гэсэн 5 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)