ОХУ “Монголиа опен”-д хүчтэй багаа илгээхээр болжээ
- 2018-06-03
- Спорт
- 0

ОХУ-ын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ сарын 9-10-нд болох “Монголиа опен” олон улсын тэмцээнд зодоглохоор болжээ. Багийн ахлагчаар ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Юрий Шахмурадов, дасгалжуулагчаар 2003 оны дэлхийн болон Европын аварга Ирбек Фарниев болон Андрей Бузин, Олег Марков нар ажиллах бол тэдний удирдлага дор 16 тамирчин Улаанбаатарын дэвжээнд хүч үзэх юм.
Тодруулбал, дэлхийн аваргын мөнгөн медальт Ирина Ологонова, 2013 оны Европын аварга Валерия Чепсакарова, 2018 оны Европын аварга Сталвира Оршуш, Анжела Катаева, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн аварга Юлия Пронцевич зэрэг тив, дэлхийд танигдсан бүсгүйчүүд “Монголиа опен”-д хүч үзнэ.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)