О.Гүндэгмаа аавынхаа дурсгалд ном бүтээж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа аавынхаа гэгээн дурсгалд зориулан ном бүтээж байгаа ажээ. Тэрбээр ирэх сард багтаан уг номоо хэвлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ талаараа тэрбээр “Зууны манлай тамирчин, шүхрийн спортын олон улсын хэмжээний мастер Д.Отрядтай хамт, эр зоригийн их спортын түүхийг бүтээлцэж явсан эрхэм хүндэт, үе үеийн шүхэрчид, уулын спортын тамирчид та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. Миний бие Отряд овогтой Гүндэгмаа нь аавынхаа гэгээн дурсгалд зориулж, дурсамж дурдатгал бүхий баримтат кино, болон ном бүтээж байгаа юм. Иймд аавтай минь мөр зэрэгцэн агаарын болон уулын шүхэр, халуун хийн агаарын бөмбөлөг, уулын спортоор хичээллэж байсан, мөн Цэргийн үлгэр жишээ үлээвэр хөгжим, Дуурь бүжгийн академик театр, Төмөр замын чуулга, Зэвсэгт хүчний анги байгууллагад хамт ажиллаж байсан хамт олон, мөрдөс нэгт найз нөхөд, аавын минь олон мянган шавь нар та бүхэн хайрт аавын минь талаарх түүх дурсамж, зургаа надад илгээж тус болно уу” хэмээн цахим хуудастаа бичжээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)