ХААН Банк “Монгол Оросын санаачлага 2018” чуулга уулзалтад оролцлоо

ХААН Банк “Монгол Оросын санаачлага 2018” чуулга уулзалтад оролцож, ОХУ-ын Экспортын даатгалын агентлагтай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яам, “Оросын экспортын төв” хувьцаат нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан уг чуулга уулзалтаар Монгол Оросын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх салбар хуралдаанууд явагдлаа.  

Энэ удаагийн чуулга уулзалтад ХААН Банкны төлөөлөгчид оролцож, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл ОХУ-ын Экспортын даатгалын агентлагтай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцон, сэтгэгдлээ хуваалцлаа.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл хэлсэн үгэндээ “Өнөөдрийн санамж бичгийг байгуулж буй нь Монгол болон ОХУ хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны хооронд худалдааны зах зээлийг өргөжүүлэх чиглэлээр хүчин чармайлтаа нэгтгэх маш сайхан боломж юм” хэмээн онцоллоо.  
Үүгээр дамжуулан ХААН Банк үйл ажиллагааныхаа үр ашигтай байдлыг дэмжих, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд илүү хувь нэмрээ оруулах боломжтой болж байгаа билээ. 

Энэхүү хамтын ажиллагаа нь Орос, Монголын бизнес эрхлэгчдийг дэмжих, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Оросын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний экспорттой холбоотой яриа хэлцэл хийх боломжийг баталгаажуулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, болон манай банкны харилцагчдад тустай төсөл хөтөлбөрийг дэмжих зэрэг олон талын ач тустай юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)